ЭМЯ: Коронавируст халдварын 2376 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-наас "Ковид-19" халдварын тухай цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулж байна. /2021.07.02/

Коронавируст цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагт 2371 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тоо улсын хэмжээнд 119 512 болж нэмэгдэв. Мөн эрүүл мэндийн таван алба хаагчаас халдвар илэрч, эмнэлгээс шалтгаалах халдвар 224 болжээ. 

Бүртгэгдсэн тохиолдлын 1494 нь Улаанбаатар хотод, 877  нь орон нутагт батлагдсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 56-84 насны 14 хүн энджээ. Мөн хугацаанд нийт 2170 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай