Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтууд амжилттай үргэлжилж байна
- 2021-07-03
- Сурталчилгаа
- 0
Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран цар тахлын үеийн бэрхшээлийг даван туулах, бизнесээ хөгжүүлэхэд нэн шаардлагатай чадавхуудыг өгөх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Дижитал*маркетинг болон Орчин үеийн дижитал*маркетинг”-ийн трендүүд сэдвийн хүрээнд ээлжит цахим сургалтаа амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад олон салбарын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, “Кайт Монгол ХХК”-ийн мэргэжилтнүүд уригдан, сургалтыг удирдан чиглүүллээ. Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах зорилго бүхий цуврал сургалтуудыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах болно.
Эрхэм харилцагч та ч бас бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжиж, бидэнтэй хамт байна гэдэгт итгэлтэй байна.