Д.Туск: Европын холбоо задарч магадгүй

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч асан Дональд Туск TVN24 сувагт өгсөн ярилцлагадаа, гишүүн орнуудын үйл ажиллагаанаас болж Европын холбооны хүч суларсныг анхааруулжээ. Тодруулбал, “Европын холбоонд ямар нэгэн байдлаар хор хохирол учруулбал задарч магадгүй.

Польш, Унгар холбоог “нураах” үйл явцыг эхлүүлсэн. Варшав Европын холбооноос гарч магадгүй. Дэвид Кэмеронтой (Их Британийн Ерөнхий сайд байхдаа Европын холбооноос гарах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан) ярилцахад “Надад санаа зоволтгүй, бид Европын холбооноос гарахгүй” гэж хэлсэн. Зургаан сарын дараа гэнэт “Засгийн газар урьдчилан таамаглаагүй зүйл боллоо” гэв. Өмнө нь Люксембург дахь Европын холбооны шүүх Польшид шүүхийн шинэтгэлийн заалтууд Европын хууль тогтоомж, ялангуяа тус улсын шүүхийн тогтолцооны хараат бус байдлын талаарх заалтууд нийцэхгүй байгааг анхааруулсан. Польшийн Дээд шүүхийн сахилгын танхимын тухай заалт нь шүүгчдийн хараат бус байдлыг баталгаажуулаагүй.

Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн шууд болон дам нөлөөнд автсан байж болзошгүй тул энэ зөрчлийг арилгах хэрэгтэй” гэсэн байна. Тэрбээр зарим улс болон Брюсселийн удирдлага хоорондын харилцааны хямралыг улс төрийн шинж чанартай бөгөөд удаан хугацаанд үргэлжилснийг онцоллоо. Польшийн Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд Збигнев Зебро Европын холбооны Шүүхийг улс төрийн захиалгыг биелүүлж байна гэж буруутгасан.

Түүний бодлоор Европын холбооны шүүх Брюсселийн эгнээний орнуудыг сайн, муу гэж хуваах боломжийг олгодог колоничлолын сэтгэлгээтэй аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)