Ж.Байгальмаа: Улаанбаатарт шинжилгээнд эерэг илрэх хувь буурч, тархалт саарч байна
- 2021-07-23
- Нийтлэл
- 0
ЭМЯ-наас долоо хоног бүрийн баасан гарагт Ковид19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж буй билээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Долдугаар сарын ихээр халдварын тархалт харьцсангуй буурсан. Шинжилгээнд эерэг илрэх хувь хамгийн өндөртөө 30 хувьд хүрч байсан бол долдугаар сарын 22-ны байдлаар 18 хувь болж буурсан байна. Харин орон нутгийн хэмжээнд шинжилгээнд эерэг эзлэх хувь нэмэгдсэн.
Гэхдээ халдварын дараагийн давлагаа үргэлжлэх эрсдэл хэвээр байна.
Түүнчлэн сүүлийн үед халдварлах чадвар өндөртэй, вакцины нөлөөллийг бууруулах эрсдэлтэй хувилбарууд тархах эрсдэлтэй дэлхийн бүх оронд үүсээд буй юм" гэлээ.
Сэтгэгдэл (0)