Сибирийн түймрийн утаанаас үүдэн Баруун дөрвөн зам орчимд агаарын бохирдол эрс нэмэгджээ
- 2021-08-12
- Байгаль орчин
- 0
ОХУ-ын Байгалийн чанад, Эрхүү хотын орчимд гарсан ойн түймрийн утаа хойноос чиглэсэн агаарын урсгалын нөлөөгөөр зөөгдөж манай орны нутгийн хойд болон төвийн хэсэг болох Улаанбаатар Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Өвөрхангай, Архангайн зүүн хэсэг, Дорноговь, Өмнөговийн хойд хэсэг, Хэнтийн баруун хэсэгт тархаад байгаа.
Энэхүү түймрийн утааны нөлөөгөөр 8 дугаар сарын 9, 10-нд агаарын чанар эрс муудсан. Тухайлбал агаарын чанарын автомат суурин харуулын мэдээгээр Улаанбаатар хотын Баруун дөрвөн зам орчимд агаарын бохирдол эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
2021 оны 8 дугаар сарын 11-ний байдлаар Монгол орны баруун хойд хэсэгт 1001 гПа бүхий бага даралтын орны төв 8 дугаар сарын 12-ны өглөөний 8 цагийн байдлаар эрчим нь нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газар
Сэтгэгдэл (0)