Голомт банкнаас ''Чингис хаан'' онгоцны буудлын нээлтийг тохиолдуулан урамшуулал зарлалаа
- 2021-08-17
- Сурталчилгаа
- 0
Голомт банк “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шинэ салбараа нээгээд удаагүй байгаа билээ. Бид нээлтийн арга хэмжээг тохиолдуулан Голомт банкны “Шинэ нисэх” салбараар үйлчлүүлсэн болон тус онгоцны буудалд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад Голомт банкны картаар худалдан авалт хийсэн харилцагчдадаа зориулан 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал урамшуулалт хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны зүгээс эрхэм харилцагчдадаа 2 төрлийн урамшууллыг олгохоор бэлдээд байна. Үүнд:
Харилцагч та зөвхөн Голомт банкны шинэ “Шинэ нисэх” салбараар үйлчлүүлээд дараах бэлэгтэй, хөнгөлөлттэй урамшуулалд хамрагдах боломжтой.
-
Алтан дебит карт захиалсан тохиолдолд 2 жилийн хураамжийг 50% хөнгөлнө.
-
Бүх төрлийн кредит карт захиалсан тохиолдолд 1 жилийн хураамжийг 50% хөнгөлнө.
-
Автомашины зээл болон Өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээл авсан тохиолдолд сонголтоор Имарт, Номин супермаркетын 100,000₮-ийн худалдан авалтын эрхийн бичгийн эзэн болно.
“Чингис хаан” нисэх онгоцны буудалд байрлах, Голомт банкны ПОС төхөөрөмжтэй, нэр заасан, худалдаа, үйлчилгээний 22 байгууллагаас худалдан авалт хийж, 5%-ийн буцаан олголт авах боломжтой. Та урамшуулалд хамрагдахдаа Голомт банкны кредит, дебит карт болон SocialPay аппликэйшн ашиглан худалдан авалт хийсэн байх шаардлагатай гэдгийг санаарай.