Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байна
- 2021-08-17
- Эдийн засаг
- 0
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 7 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7,470 өрхөд олголоо. Энэ онд сард дунджаар 78.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт, зээл олголт хэвийн үргэлжилж байна.
Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар
2021 оны 8 дугаар сард Монголбанкнаас 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 40 тэрбум төгрөгийг нэмж, нийт 100 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгохоор ажиллаж байна гэж Монголбанкнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)