Голомт банк ирээдүйн банкируудыг бэлтгэх “Young Banker-2021” хөтөлбөр зарлалаа
- 2021-09-14
- Сурталчилгаа
- 0
Голомт банкнаас ирээдүйн шилдэг банкируудыг бэлтгэх зорилготой “Young Banker-2021” хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болж, сонгон шалгаруулалтыг энэ сарын 13-24-нд зарлалаа. Ирээдүйд чадварлаг, мэргэшсэн банкны ажилтан болохыг хүссэн 20 залууд энэ боломжийг олгох юм.
Монгол болон гадаад улсын топ их, дээд сургуулийг Банк санхүү, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн, 25 хүртэлх насны, голч дүн нь 3.0-аас дээш бол та уг хөтөлбөрт хамрагдах эхний шалгуурыг давсан гэсэн үг. Мөн тууштай, хариуцлагатай, банкны салбарт тогтвор суурьшилтай ажиллах, аливаад өөрийгөө сорьж хөгжих, сурах хүсэлтэй байх нь бас нэгэн шалгуур болно.
"Young Banker-2021" хөтөлбөрт оролцсоноор банкны суурь болон стратегийн нэгжийн албан тушаалуудад дадлага хийх, мэргэжлийн болон хувь хүний ур чадваруудыг хөгжүүлэх сургалтын олон өгөөжтэй хөтөлбөрт хамрагдах, мэргэжлийн ментортой хамтран ажиллаж, бэлтгэгдсэн залуу банкир болох боломжтой. Шалгарсан залуусыг банкны стратегийн нэгжид тогтвортой ажлын байраар хангана гэдгийг дуулгахад таатай байна.
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Анкет авах хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 13-24-ийг дуустал /ЭНД дарж анкетыг бөглөнө үү/
- Эхний шатны ярилцлага
- Ерөнхий мэдлэгийн шалгалт
- Ганцаарчилсан ярилцлага
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7575-1111 /1676, 1706, 1666, 1662, 1669/ дугаарт холбогдон аваарай.