Хуримтлал үүсгэж, ирээдүйдээ хөрөнгө оруулсан азтанууддаа баяр хүргэе!
- 2021-09-16
- Сурталчилгаа
- 0
Голомт банк иргэдийн санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” хадгаламжийн урамшуулалт аяныг зохион байгуулж байна. “Витамин ₮” аяны азтануудыг долоо хоног бүрийн Баасан гарагт Golomt bank болон Ikon News фэйсбүүк хуудсуудаар шууд лайв хийж нийт 102 азтай харилцагчийг тодруулна. Харин энэхүү аяны эхний азтанууд 9-р сарын 10-ны өдөр тодорлоо. Энэ удаагийн лайваар Galaxy TAB S6 Lite, Galaxy buds PRO, И-Март худалдааны төвийн эрхийн бичиг зэрэг нийт 6 хонжворын эздийг тодруулсан юм.
Бид зарим азтануудтай ярилцаж, тэдний сэтгэгдлийг хуваалцлаа.
Б.ЭРДЭНЭСҮРЭН: ШААРДЛАГАТАЙ ҮЕД ХЭРЭГЛЭХ ТӨСӨВТЭЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ХУРИМТЛАЛЫН ДАВУУ ТАЛ
Юуны өмнө азтан болсонд баяр хүргэе. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
За баярлалаа. Намайг Б.Эрдэнэсүрэн гэдэг.
Та “Витамин ₮” аянд хэрхэн оролцож, ямар хонжворын эзэн болсон бэ?
Манай охин Э.Ундрах Голомт банканд хадгаламжтай юм л даа. Охин маань Швейцарт байдаг. Хадгаламждаа сар бүр тэндээсээ орлого хийдэг нь Galaxy TAB S6 Lite-ийн азтан болсон байна. Би өнөөдөр охиныхоо өмнөөс энэ шагналыг нь авахаар ирсэн.
Охин нь Голомт банканд хадгаламж нээгээд удаж байна уу? Танай гэр бүл анх хэзээ Голомт банкны харилцагч болж байсан бэ?
Анх 2010 онд миний охин хадгаламж нээн Голомт банкны харилцагч болж байлаа. Би ч ялгаагүй тэр үеэс Голомт банкны харилцагч болсон. Үйлчилгээ нь түргэн шуурхай, утсаараа болон гадаадаас бүх үйлчилгээгээ саадгүй авч болдог нь их таалагддаг.
Та хуримтлалтай байхын давуу талыг юу гэж боддог вэ?
Үр хүүхдэдээ үлдээх мөнгө, төгрөгтэй байх, шаардлагатай үед хэрэглэх төсөвтэй байна гэдэг нь давуу тал юм уу даа. Тийм учраас би ч, миний охин ч Голомт банканд хугацаатай хадгаламж нээлгэсэн.
М.ХУРЦБИЛЭГ: ИРЭЭДҮЙДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛААД АЗТАН БОЛСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА
Сайн байна уу? “Витамин ₮” урамшуулалт аянд оролцож азтан болсонд баяр хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
Сайн байна уу? Намайг Мягмарсүрэнгийн Хурцбилэг гэдэг. Би 21 настай. Саяхан ШУТИС-ийг төгссөн.
“Витамин ₮” аяны азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцаач? Ямар шагналын эзэн болсон бэ?
Би И-мартын худалдан авалтын эрхийн бичиг хожсон. Анх удаа л азтан болж үзлээ. Ер нь “Витамин ₮” гэж хадгаламжийн урамшуулалтай аян болж байгааг мэдэж байсан. Тэгээд Голомт банканд хадгаламжтай хүмүүс маш олон байгаа учир азтан болно гэдэг боломжгүй байх л гэж бодсон. Гэхдээ өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулаад ийнхүү азтан болсондоо маш их баяртай байна.
Та энэхүү аянд оролцох сугалааны эрхээ хэрхэн авсан бэ?
Би Голомт банканд төгрөгийн хугацаатай хадгаламж шинээр нээлгээд аянд оролцох сугалааны эрхтэй болсон. Сугалааны эрхийн мэдээлэл и-мэйлд ирсний дараа аяны талаарх мэдээллийг Голомт банкны пэйж хуудаснаас хайж уншсан юм. Харин сүүлд азтан болсон гээд холбогдоход нь маш их гайхсан.
Таны хувьд хуримтлал үүсгэж буй том зорилго бий юу?
Би удахгүй Австрали улсад мастер хамгаалахаар төлөвлөж байгаа. Гадагшаа суралцахад нэлээдгүй зарлага гарах учраас эртнээс хуримтлал үүсгэх зорилгоор хадгалж байна.
П.ОЮУНЦЭЦЭГ: ХУРИМТЛАЛДАА БАЙНГА ОРЛОГО ХИЙЖ БАЙ ГЭЖ ХҮҮХДҮҮДДЭЭ ЗАХИДАГ
Сайн байна уу? Таныг хэн гэдэг вэ?
Сайн байна уу? Намайг П.Оюунцэцэг гэдэг.
“Витамин ₮” аянд охиных нь нэр дээр байдаг хадгаламж азтан болсон юм байна. Ямар хонжворын эзэн болсон бэ?
И-март худалдааны төвөөс 100,000 төгрөгийн худалдан авалт хийх эрхийн бичиг хожсон байна. Баярлалаа.
Охиныхоо хадгаламжид орлого нэмснээр сугалааны эрх үүссэн байх нь ээ?
Бид сар бүр 100,000 төгрөг охиныхоо хадгаламжид хийдэг юм. Тэр орлогоос охины нэр дээр сугалааны эрх үүссэн байсан.
Та хадгаламж нээлгэж, хуримтлал үүсгэснээр охиныхоо ирээдүйд том хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. Бусад эцэг, эхчүүдэд хандан хуримтлалын давуу талыг нэрлээч гэвэл?
Хүн чинь гар дээр байгаагаа л үрчихдэг муу зуршилтай. Харин хуримтлал нээгээд, хадгалчихвал хүүхдүүд маань ирээдүйд хэрэгтэй үед, хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах мөнгөтэй байна гэж бодохоор сэтгэл тайван байдаг. Тийм учраас байнга л хуримтлалдаа хий гээд захидаг. Одоо би өөрийнхөө хадгаламжийг ч сунгаж, “Витамин ₮” аянд оролцъё гэж бодож байна.
Тэгээрэй. Хугацаатай хадгаламжийн хугацааг сунгасан 100,000₮ тутамд 1 сугалааны эрх олгогдох байгаа шүү. Цаг гарган ярилцсанд баярлалаа.
За. Голомт банкны хамт олонд бас баярлалаа.