Талибан "хууль зөрчсөн хүмүүсийн үе мөчийг тайрах" хуулиа сэргээхээр болжээ
- 2021-09-24
- Дэлхий
- 0
Афганистан улсыг удирдаж буй Талибан хөдөлгөөнийхөн хулгай хийсэн хүмүүсийн гар, хөлийг тайрах шийтгэлийн арга хэмжээгээ сэргээхээр төлөвлөж байна. Энэ талаар тус хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг мулла /Википедиа: Исламын номлол, ариун хуульд боловсорсон Муслим эрэгтэйг нэрлэдэг / Нуруддина Тураби мэдэгджээ.
1996 онд талибууд Афганистаныг удирдах болсны дараа Исламын хуулийн хатуу чанга хэм хэмжээг баримталж эхэлсэн байна. Хууль зөрчсөн хүмүүсийн үе мөчийг тайрах, чулуугаар цохих, олон нийтийн өмнө цаазлах ял оноож байв.
Талибаны хуучин засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, одоо шоронгийн албыг удирдаж буй Тураби хэлэхдээ үе мөч тайрах нь маш үр дүнтэй нөлөөлөл үзүүлэх болно гэжээ. Гарыг нь тайрах нь аюулгүй байдлын үүднээс маш чухал алхам гэв. Харин олны өмнө шийтгэл оноох эсэхийг шийдээгүй байгаа талаар хэлсэн байна.
"Бид бусдын хууль тогтоомж, шийтгэлийн талаар хэзээ ч юу ч хэлж байгаагүй. Гэтэл бүгд биднийг шүүмжилж байна" гэж Талибаны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Тураби "Исламын шашныг удирдан чиглүүлж, хууль тогтоомж нь Коран судрын дагуу байх болно" гэв.
Сэтгэгдэл (0)