“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Tөрийн банк нэгдэж байна
- 2021-10-05
- Сурталчилгаа
- 0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өчигдрөөс албан ёсоор эхлээд байна. Энэхүү санаачилгын хүрээнд төрийн байгууллагууд мод тарьж эхэлсэн бөгөөд Сангийн яамны харьяа байгууллагууд өчигдөр Сонгино хайрхан дүүргийн 24-р хороо “Бумбатын булаг”-т мод тарьлаа. Сангийн яамны харьяа Төрийн банкны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд аянд нэгдэж байгаагаа зарлан “Бумбатын булаг”-т 80 гаруй суулгацыг энэ үеэр тарьжээ.
Төрийн банкны хувьд байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин ажиллаж, байгаль орчноо хайрлан хамгаалах, ирээдүй хойч үеэ байгаль, амьтанд хайртай, зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд 2013 оноос хойш “Эко боловсрол олгох аян”-ыг эхлүүлээд байгаа юм.
Төрийн банк нь Монгол орныг хамарсан 500 гаруй салбар нэгж, 4000 орчим ажилтныхаа оролцоотой “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ”-г жил бүр зохион байгуулж, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав 5,237 га газрыг цэвэрлэж, аж ахуй нэгжүүд болон иргэдээ байгаль орчинд ээлтэй, хариуцлагатайгаар аялж зугаалахыг уриалж, үлгэрлэсээр ирсэн юм.