Жанцан Баяраа: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль Монгол Улсыг ядуурлаас гаргана !!!

Монгол Улсад орж ирж байгаа гадаадын томоохон хөрөнгө оруулагчид хэд хэдэн шалтгаанаас Монголыг хаяж, гарч явсан. Үүний шалтгаан нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн лицензийг маш олон хуулийн заалтаар хүчингүй болгож өөр компанид олгодог. Дээрхи хуулийн заалтуудаар буюу үл шалих заалтуудаар шүүхэд хандаж шүүгч нартай нийлж хүний хэдэн сая ам долларын хөрөнгө оруулсан хөрөнгийг салхинд хийсгэж асар их хохирол учируулдаг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн орд газрыг дээрэмдэж авч бусдад дамлан зарах дайн эхэлдэг.

Энэ мөнгөний төлөөх дайнд тагнуул цагдаа, прокурор, шүүх улс төрчид бүгд оролцдог. Тэр хөрөнгө оруулагчидыг мөрдөн шалгаж маш олон хэрэг хуурамч материал бүрдүүлж зохиомол хэрэг үүсгэдэг. Учир нь тэдний дансан дахь олон сая ам.доллар, Ашигт малтмалын лицензүүд нь Монголчуудын асар их шуналыг хөдөлгөдөг.

Тэр хөрөнгө оруулагчдыг онгоцноос буухаас нь эхлээд л ёстой нэг шалгаж өгнө дөө. Эцэстээ үл шалих шалтгаанаар лицензийг нь цуцалж, дансыг нь хааж баахан эрүүгийн хэрэг үүсгээд, маш олон зохиомол хэрэг тохоод, хар тамга дараад Монголоос хөөж гаргадаг.

 

Харин дансан дахь олон сая ам доллар нь яасныг нь би сайн мэдэхгүй. Хөрөнгө оруулагч нарт ч золгүй үхлүүд ч маш их олон тохиолдож байсан. Монголын Компаниудад ч дээрхи зовлонт тамын амьдрал яг адилхан үйлчилдэг. Лицензийн төлөөх тулаан одоо хүртэл үргэлжилж байгаа. Хэн бяртай чадалтай, улс төр, шүүх засаглалд нөлөөтэй нь ялдаг. Яг Салхитын мөнгөний ордны төлөөх шиг тулаанууд одоо ч маш олон компанид үргэлжилж байгаа.

 

Тийм болохоор гадаадын хөрөнгө татаж улс орноо өөд нь татаж сайн сайхан болгох гэж байгаа юм бол

Нэгдүгээрт, АМТХуулиндаа Орон нутгийн нийт иргэд тухайн орд газрын 10-20%-ийн хувьцааг эзэмшүүлж, Хөрөнгө оруулагчид Орон нутгийн иргэд хоёрын дундах дуусашгүй тулааныг зогсоох ёстой!!!

Хоёрдугаарт, Тухайн орон нутагт олгосон лиценз нь хүн ам оршин суугчидад хортой нөлөөлөл учруулсан тохиолдолд, Мөн байгаль орчинд онц ноцтой хохирол учруулсан. Энэ нь олон улсын шинжээчдийн дүгнэлтээр баталгаажсан тохиолдолд, үйл ажиллагааг нь зогсооно. Эрсдэлээ тухайн компани өөрөө хариуцна. Тухайн орд газрын тусгай зөвшөөрлийг хүндэтгэн үзэх онц ноцтой шалтгаан гараагүй тохиолдолд цуцлахыг хориглоно.!!! Байгаль орчны байцаагч гарын үсэг зураагүй тохиолдолд олон сая ам долларын хөрөнгө оруулагчид гомдол гуниг тээгээд Монголоос гарч явж болохгүй!!!

Гуравдугаарт, Монгол улсад Хөрөнгө оруулахаар орж ирсэн гадаад дотоодын иргэн аж ахуй нэгжийн дансны мэдээлэл, дансны хуулга, цахим данс гэх мэт биет болон биет бус хөрөнгийн мэдээллийг цагдаа, прокурор, шүүх хууль хүчний ямарч байгууллага мэдэх, судлах, шалгах эрх байхгүй болгож, онцын шаардлагатай бол Ерөнхий прокурор их хуралд танилцуулж их хурлаас зөвшөөрөл авч дотоод гадаадын хөрөнгө оруулагч нарын дансны хуулгыг үзэж болох эрхтэй болгох хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулагч нарыг луйвар залилангийн гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж, тэр хүмүүсийн Монгол улсад тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь Монгол улс баталгаа гаргаж өгч байгаа том асуудал юм.

Дөрөвдүгээрт, Монгол улсад орж ирж байгаа гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарын дансны мэдээлэлийг зөвхөн их хурлын шийдвэрээр шүүх цагдаа, прокурор шалгадаг болгочих юм бол Монгол оронд үтэр түргэн хугацаанд олон тэрбум ам доллар орж ирнэ дээ!!! энэ нь бид Монгол орныг хөрөнгө оруулагчдын таатай орон болгож, дэлхийн тэрбумтангуудын мөнгийг хадгалж өгнө гэсэн үг шүү дээ!!! Энэ нь санхүүгийн хямралд орж байгаа Банкуудаа аварч байгаа юм.

 

 

Банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангуудад амар тайван ажиллах боломж олгож өгөх ёстой.

 

 

Ийм арга хэмжээ авсан тохиолдолд гадаадын том том банкууд ч орж ирж цэвэр тогтвортой үйл ажиллагаа явуулана. Хөрөнгө оруулагч нарт гүйцэтгэх ажиллагаа явуулдаг гол учир шалтгаан нь тэдний дансны мэдээлэл ил тод, банк тэдний мэдээлэлийг хэнд ч гаргаж өгдөг учир манайхан мөнгөтэй хүмүүсээр оролдож байгаад Монгол Улсаас хөрөнгө оруулагч нарыг дайжуулсаар ирсэн.

Тавдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүнийг угааж баяжуулаагүй, нэмүү өртөг шингээгүй, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргаагүй тохиолдолд гаалийн татварыг 30-40% авдаг байхаар хуулинд зааж өгвөл орчин үеийн шинэ шинэ техник технологиуд Монгол оронд хэдэн арваараа орж ирж ажилчдын цалин 2000$-5000$ болж өснө. Энэ бол батлагдсан бизнесийн ашиг орлогын систем юм, Баяжуулаагүй бүтээгдэхүүн зарж байгаа компаний ажилчиддаа хэзээч өндөр цалин өгч чадахгүй. Тийм цалин өгөх боломжгүй.!!! Ингэснээр Монгол Улсад шинжлэх ухаан төгс төгөлдөр хөгжинө гэсэн үг.

Зургадугаарт, Гадаадын хөрөнгө оруулагчдын амь нас эрүүл мэнд, өмч хөрөнгө, бизнесийн тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллуулах бүх боломжуудыг салбар салбарын хуулиудад маш нарийн тодорхой хуульчилан оруулж өгөх ёстой.

Долдугаарт, Хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр орж ирж байгаа хөрөнгө оруулагч нарт өндөр шаардлага тавьж өгөх ёстой!!!

 

 

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн тариалж, тарьж ургуулах, хүнсэнд хэрэглэх, түүнийгээ гадаад улс оронд экспортлох гэх мэт хүн төрөлхтөнд хортой хохиролтой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олсон тохиолдолд хатуу арга хэмжээ авч түүнийг таслан зогсоох ёстой.!!!

 

 

Хятадуудаас хавар нь их хэмжээний мөнгө авч манай тариаланчид “Арабус” гэдэг асар хор хөнөөлтэй ургамал тарьж хэдэн зуун мянган га газрыг үржил шимгүй болгож байна. Хэдэн жилийн дараа тариалангийн талбайгүй болох гэж байна.!!! Энэ бол аюулын харанга дэгдээсэн хөрөнгө оруулалт.!!!

Наймдугаарт, Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол Монгол хүний үндэсний язгуур эрх ашигт яв цав нийцсэн, Монголчууд биднийг үнэ цэнэтэй ажлын байр тохилог орон сууц сургууль цэцэрлэг, эрүүл мэндэд онцгой анхаарсан, бидний хүчийг ашиглаж, хамтдаа амьдарч, хамтдаа хөгжил цэцэглэлтэнд хүрэх тийм ухамсарын өндөр түвшинд хүрсэн Гадаадын сайхан сэтгэлт, мөнгө мэдлэг, дадлага туршлагатай ёс зүйтэй хүмүүсийг Монголд баялаг бүтээх боломжийг олгож өгсөн хуулийг гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэнэ шүү!!!

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Гадаад дотоодын хөрөнгө оруулалтын тухай хууль гэж хамтад нь хийж өгөх ёстой. Манай дотоодын хөрөнгө оруулагч нар хүчирхэг болсоныг хуульчилж өгөх ёстой. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийн араас цэрэг цагдаа хөөцөлдөх ажлыг хуулиар хязгаарлалт тавьж зогсоогоогүй цагт Монголд мөнгөтэй хүн ирэх нь битгий хэл өдтэй шувууч ирэхээ байсан шүү дээ!!!

 

Есдүгээрт, Зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Тэднээс эхний 5-н жилд татвар аваад хэрэггүй. Оруулсан хөрөнгөө эргүүлж авах боломжийг нь олгож өгөх ёстой.

 

Аравдугаарт, Одоогийн Улаанбаатар хот ХОТ биш болсон. Тиймээс дараагийн хотоо байгуулахын тулд Казиногийн хуулийг либерал болгож. Өвөрхангайн Орхон голын сав газар нутаг зааж казиногоо тэнд эхлээд байгуулах ёстой. Тэнд их хэмжээний хөрөнгө аяндаа урсан орж ирнэ, түүнийг дагаад шинэ хотууд байгуулагдана. Харин хот төлөвлөлт, инженерийн барилга байгууламжууд барилга байшингуудын ажлаа Японы компаниудыг ажиллуулах боломжуудыг хангаж өгвөл 400-500 жилийн настай хот суурин бий болно гэсэн үг шүү дээ. Бид өөрсдөө одоо болтол зам барилгаа барьж чадахгүй байгаагаа хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой шүү дээ!!!

За тэгээд үхэхээс бусдыг үзэж туулсан мань мэтийн хүмүүсээр хуулийн төслөө эхлээд хийлгэж байвал хаа хаанаа үл ойлголцол гарахгүй шүү дээ. Ер нь шуудхан хэлэхэд манай хуулиудыг гадны захиалгаар хийлгэж, УИХ-ын гишүүд нарыг лобидож, хууль биш сүг хийснээс болж Монгол улс оршин тогтноход хэцүү болсоор л байна.

 

 

Би хуулийг асар нарийн шинжлэх ухаан гэж боддог.

 

 

Энэ нарийн шинжлэх ухааныг ядахдаа Хууль зүйн яамны дэргэд судалгааны институц хүрээлэн байгуулаад түүндээ амьдрал мэддэг, хууль мэддэг хүмүүсээр шүүлгэж чөлөөтэй мэтгэлцүүлж эцсийн хувилбараар засгийн газар, их хурлаараа оруулж батлуулж байхгүй бол их хурлын гишүүн болчоод л хууль боловсруулдаг болно гэж юу ч байх билээ дээ.

Тавдугаар ангийн хүүхдийг аравдугаар ангийн тоо бодоод ир гэсэнтэй адил шүү дээ!!!

Хуулийн засаглалтай оронд.хуулийн төсөл хийдэг шинжлэх ухааны институцтэй болох ёстой!!!

 

 

 

Цэргийн барилга, Барилга барилгын материалын үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, геологи хайгуул, уул уурхайн салбарт нийт 39 жил ажилласан барилгын техникч, Зэвсэгт хүчний бэлтгэл офицер, Саарал адуу овогт Жанцангийн Баяраа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)