“Витамин ₮” урамшуулалт аяны ээлжит азтанууддаа баяр хүргэе!

Иргэн бүр санхүүгийн боловсролтой байх нь улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг. Санхүүгийн боловсрол нь хуримтлал үүсгэж, хувийн санхүүгээ зөв удирдахаас эхэлнэ. Тиймээс Голомт банк хуримтлалыг зуршил болгоход туслах, санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Харин энэхүү урамшуулалт аяны азтан шалгаруулах тохирол нь долоо хоног бүрийн Баасан гарагт зохион байгуулагдаж, азтанууд ээлж дараалан тодорсоор байна. Бид зарим азтануудтай уулзаж, хуримтлалын талаар хэдэн хором ярилцлаа.

Ж.Алтантуул: Ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулах ёстой гэдгээ ухамсарлаж байгаасаа гэж хүсдэг

 

“Витамин ₮” аяны азтан болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Хадгаламждаа орлого нэмээд “Витамин ₮” аянд оролцох эрхтэй болсон. Азтан болж, Имартын 100,000₮-ийн худалдан авалтын эрхийн бичиг хожсондоо баяртай байна.

Хуримтлал болон түүний давуу талыг юу гэж боддог вэ?

Би анх 2001 онд хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулан Голомт банканд хадгаламж нээлгэж байлаа. Өдийг хүртэл тасралтгүй хөгжиж, итгэлийг минь даан ажиллаж ирсэн танай банканд баярлаж явдаг. Гэнэтийн асуудлууд тулгарахад хуримтлалтай байх нь давуу тал болдог. Хүмүүс тэр дундаа залуучууд маань хуримтлалын ач холбогдлыг ойлгож, ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулах ёстойг ухамсарлаж байгаасаа гэж хүсэж байна. Миний хувьд хадгаламждаа орлого хийнэ гэдэг санхүүгийн хувьд хүндрэлтэй санагдаж байлаа. Харин одоо тэтгэврийн орлогоосоо сар бүр тогтмол хувийг хадгаламждаа хийж хэвшсэн.

“Витамин ₮” аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

Энэ аяныг анх зохион байгуулагдсан цагаас нь эхлээд мэднэ. Хүмүүсийг хуримтлалтай, хадгаламжтай болоход уриалсан зөв ажил гэж харж байна. Ийм эерэг үлгэр дуурайлал үзүүлсэн аяныг хэрэгжүүлж байгаа Голомт банкны хамт олонд илүү өндөр амжилтыг хүсье.

 Ж.Дэлгэрмөрөн: Хуримтлалтай байх олон талын ашигтай

 

“Витамин ₮” аяны азтан болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

“Витамин ₮” аяны азтан болсондоо баяртай байна. Би Голомт банкны хадгаламждаа өдөр бүр, тогтмол дүнгээр орлого хийдэг. Тэр орлогоос маань сугалаа үүсэж, худалдан авалтын эрхийн бичиг хожсон байна.

Хуримтлал болон түүний давуу талыг юу гэж боддог вэ?

Би 2 жилийн өмнөөс анх хуримтлал үүсгэж эхэлсэн. Өдөр бүр хадгаламждаа орлого хийж, жилийн эцэст хэрэгтэй зүйлдээ зарцуулдаг. Хуримтлалтай байх олон талын ашигтай. Зүгээр хадгалахгүй, хүүгээ авахаас гадна мөнгөний эх үүсвэртэй болно гэдэг чухал.

“Витамин ₮” аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

Голомт банкийг шинэлэг, хүмүүсийн сонголтод нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргадаг гэж боддог. Энэхүү “Витамин ₮” аян ч ялгаагүй нийгмийг зөв зүйлд уриалсан, зөв үйлдлийг нь дэмжсэн ажил байна. Цаашдаа ч бас нийгэмд сайнаар нөлөөлөх олон ажлуудыг санаачлан хийгээрэй гэж хүсье.

Э.Энхболд: Хуримтлалыг ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэж боддог

 

“Витамин ₮” аяны азтан болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Азтан болсондоо баяртай байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулж хадгалдаг энгийн хугацаатай хадгаламждаа орлого нэмээд Galaxy TAB S6 Lite-ийн азтан боллоо.

Хуримтлал болон түүний давуу талыг юу гэж боддог вэ?

Ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэж боддог. Анх ажилд ороод хуримтлал үүсгэж байлаа. Одоо аль хэдийнээ 10 гаран жил хуримтлуулсан байна. Залуучуудад хандаж хэлэхэд сар бүрийн цалингаасаа тодорхой хэмжээг нь хуримтлуулаад өөртөө болон үр хүүхдүүддээ зориулах хэрэгтэй шүү. Зорилготой л хадгалах юм бол тууштай хадгалж чадна.

“Витамин ₮” аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

“Витамин ₮” аяны талаар ер нь сайн мэднэ. Хүмүүсийг хуримтлалтай болохыг нь дэмжиж, урамшуулж байна гэж ойлгож байгаа.

Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны супер шагнал болох Nissan-Leaf цахилгаан автомашины эхний азтаныг тодруулах арга хэмжээ 2021.11.06-ны өдөр тодруулах болно. Тиймээс та амжиж Голомт банкны бүх салбараар үйлчлүүлэн, эсвэл Интернэт банк, Смарт банк аппликэйшн ашиглан төгрөгийн, хугацаатай хадгаламжаа нээлгээрэй.

#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай