Голомт банк оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш сурах боломжоор хангав
- 2021-10-29
- Сурталчилгаа
- 0
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хамт олноос хүүхдийн эрхийг хамгаалж, сурах тэгш боломжоор хангах сайн үйлсийн хүрээнд нийслэлийн тусгай хэрэгцээт боловсролын 25 дугаар сургуулийн Мэдээлэл, технологийн танхимыг бүрэн засварлаж, ухаалаг самбар, проектор болон компьютерын тоног төхөөрөмж хандивлалаа.
1966 онд байгуулагдсан тус сургууль оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд бага, дунд боловсрол олгодог бөгөөд энэ хичээлийн жилд бага ангид 103, дунд ангид 95 хүүхэд суралцаж, нийт 83 багш ажилтантай ажиллаж байна. Энэ үеэр тус сургуулийн дунд анги хариуцсан сургалтын менежер Ц.Адилхишиг “Манай хүүхдүүд мэдээллийн технологи болон биеийн тамирын хичээлдээ илүү сонирхолтой. Дуртай хичээлийнх нь танхимыг бүрэн засварлаж, тохижуулж өгснөөр сурагчид илүү тухтай орчинд сурах боломж бүрдлээ. Мөн өмнө нь суурин компьютерын дэлгэц дээр л тодорхой даалгавар, хичээлээ хийдэг байсан бол одоо ухаалаг самбартай болсноор хүртэх, харах мэдрэмжээрээ дамжуулаад хүүхдүүдийн сурах үйл явцыг илүү сонирхолтой, бас хялбар болгож өгч байгаа юм. Технологийн энэ шийдлийг ашиглан оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд тэгш боловсрол эзэмших боломж бүрдүүлж өгсөн Голомт банкны хамт олонд нийт сурагч, ажилтныхаа өмнөөс маш их талархаж байна” гэлээ. 25 дугаар сургууль ирэх хичээлийн жилээс эхлэн ахлах сургуулийн боловсрол олгохоор болж, зөвшөөрлөө авсан тухай таатай мэдээг мөн дуулгая. Ингэснээр оюуны бэрхшээлтэй хүүхдүүд ерөнхий боловсролыг бүрэн эзэмшиж төгсөх боломжтой болох юм байна.
Голомт банкнаас өмнө нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн сурагчдад бусдын тусламжгүйгээр интернэт орчинд суралцах, хөгжих боломжийг нь бүрдүүлж, монгол хэлтэй, цахим брайл төхөөрөмж хандивласан билээ. Тусгай хэрэгцээт боловсролын системд анх удаа монгол хэлтэй, цахим брайл төхөөрөмж ашиглах боломж бүрдүүлж, харааны бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүмүүсийн адил сурч хөгжих эрхийг нь хангаж байсан юм.