Д.Арвин агсны хүү А.Од: Миний ээж төр нийгмийг холбох гүүр болж байсан

-ЦАГ НЬ БОЛОХООР БИ УЛС ТӨРД ОРНО-

УИХ-ын гишүүн Д.Арвин агсны хүү А.Одтой ярилцлаа.


-Таныг УИХ-ын гишүүн асан Д.Арвин агсны хүү гэдгээр тань хүмүүс мэдэх байхТа манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юуХаана ямар сургууль төгссөн бэОдоо хаанаямар ажил эрхэлж байнаТаны амьдралын замнал уншигчдад сонин байх болов уу?

-Намайг Од гэдэг. МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн. Одоо хувиараа бизнес хийж байгаа.

-Ингэхэд та айлын ганц хүү билүү?

-Тийм. Айлын ганц хүү.

-Хоёулаа ээжийн тань талаар ярилцъяД.Арвин агсан бол яах аргагүй Монголын улс төр дэх тод хүмүүсийн нэг байсанХүний орчлонгоос эрт одсон нь маш олон хүнд харуусал төрүүлсэнУИХ-ын гишүүнээс буусныхаа дараа ямар ажил хийж байв?

-Миний ээж нийгэмд болохгүй байгаа асуудлуудын талаар тухайн үеийн эрх баригчдад хэлж, анхааруулж, зөвлөдөг зоримог эмэгтэй байсан. Жишээлбэл, таны, миний амьдралд тулгарч байгаа зовлон бэрхшээл гээд нийгмийн тулгамдсан асуудлыг байнга л хөндөж, ард иргэдийн хүчтэй дуу хоолой, төлөөлөл байсан шүү дээ. Засгийн газар чинь жирийн иргэдийг оруулдаггүй. Харуул хамгаалалттай, цагдаа сэргийлэхтэй. Тиймээс төр нийгмийн гүүр болдог чухал хүмүүсийн нэг бол яах аргагүй миний ээж байсан. Үүгээрээ ч олон нийтэд хүндлэгдсэн, алдартай байсан байх гэж боддог. Би төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага руу бараг орж үзээгүй гэхэд болно. Ээжийнхээ зараалаар ганц нэгхэн удаа л орж үзсэн. Төр биднээс ийм л алс шүү дээ.

-Д.Арвин агсан бол нэгэн үе МАН-ын нүүр царай болж байсан гишүүдийн нэгОдоо та намынхантай нь хэр харилцаатай байдаг вэ?

-Би улс төрөөр явдаггүй. Би бол спортсмен хүн. Спортоор дагнаж амьдарсан. Учир нь энэ бол миний нэг авьяас байсан л даа. Үүнийгээ алдахгүй гээд спортоороо хичээллээд л явж байна.

-Д.Арвин агсан амьдралынхаа сүүлийн жилүүдийг “нам жим” өнгөрүүлсэнУлс төр дэх журмын нөхдийнхөө талаар юу гэж дурсдаг байв?

-Нэг их ярьдаггүй байсан.

-Улс төрийнхөн дунд хэнтэй нь илүү ойр дотно нөхөрлөж байв?

-Сайн мэдэхгүй байна. Миний бодлоор АН-тай ч ойр байсан. МАН-тай ч ойр байсан. Үзэл бодлоороо яваад байдаг юм уу яадаг юм бэ гэдгийг нь мэдэхгүй юм.

-МАН-аас гараад АН руу орсон шийдвэрийнхээ талаар юу гэж ярьдаг байв?

-МАН-ынхан нь өөрсдөө холдуулсан гэж ярьдаг. Яг үнэндээ энэ талаар би баттай зүйл хэлж мэдэхгүй байна.

-Улс төрийн талаар танд юу ч ярьдаггүй байсан хэрэг үү?

-Хэдийгээр би хүү нь ч гэсэн улс төрөөр яваагүй.

-Та ээжийнхээ амины ганц хүү нь байсан шүү дээЕр нь та ээжтэйгээ хэр ярилцдагнээлттэй хүү байв?

-Ер нь цаагуураа юу ч болоод байдаг юм бэ. Улс төрд чинь одоо аллага ч байдаг юмуу, би мэдэхгүй шүү дээ.

-Аллага аа?

-(мөрөө хавчив)

-Уг нь чийрэг сайхан биетэй эмэгтэй л харагддаг байсан шүү дээОлон нийт хүнд өвчний улмаас таалал төгссөн гээд байдагГэхдээ яг юу болчихов оо?

-Эмнэлгээр л явсан. Онош нь хавдар гэж гарсан. Гэхдээ би эмнэлгийн асуудлыг гайхдаг. Ээжид минь анхаарал яг тавьсан уу, үгүй юү гэдэгт тээнэгэлздэг. Босоод ирнэ дээ л гэж харж байсан.

-Амьдралын сүүлийн он жилүүдэд нь сэтгэл санаа нь ямар байсан бол?

-Хэрүүл уруултай л яваад байсан шүү дээ.

-Хэнтэй?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна.

-Улс төрийн зүгээс шахалт дарамт ирж байв уу?

-Шахалт дарамт байхгүй байх аа.

-Ээжийнхээ найз нөхөдтэй та холбоотой байдаг уу?

-Найз нөхөд олонтой байх. Би найз нөхдийг нь сайн мэдэхгүй байна.

-Д.Арвин агсан бол олноор хүрээлэгдсэн хүн байсанӨвдчихсөн байхад нь улс төрийн хүрээнийхнээс хэн нэг нь түшигнөмөр нөөлөг болж байв уу?

-Тийм олон хүн байгаагүй. Тэр нь ч болсон. Тухайн үед халамжилъя гэсэн ч боломжгүй зүйл шүү дээ. Улс төр тухайн үед бүгд хагархай бутархай, мөнгө, зугаа цэнгэл рүү хадуурчихсан. Эсвэл гадны дарамтад орчихсон байсан гэж би үздэг.

-МАНАН-ынхны зүгээс амьдралажилд тань тус дэмнөмөр нөөлөг болж байгааойр байгаа хүн байна уу?

-Эрийн цээнд хүрсэн улс биеэ даагаад явж байгаа болохоор халамж ярьсан зүйл байхгүй байна. Би ч бодохгүй байна. өөрөө болгочихъё л гэж явна. Цаг нь болохоор би улс төрд орно.

-Д.Арвин гэж хувь улстөрч Монголын хөгжил цэцэглэлтийн талаар юу ярьдагямар үзэл бодолтой хүн байв?

-Ээж маань өөрийнхөө л хүчээр бүхнээ босгосон хүчирхэг эмэгтэй. Түмэнд үнэлэгдэх олон ажил хийсэн болохоор төрийн түшээгээр сонгогдож гарсан. Өөрөө л ажил хийж хөдөлмөрлөөд тэр байр суурьд хүрсэн. Ээж минь тухайн үед хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийгэм зэрэг чиглэлд олон ажил хийж түүгээрээ улс төрд үнэлэгдэж дээшээ гарсан. Би бол өөрийнх нь хүч чадал гэж бодож байгаа. Ер нь миний ээж эрс зоримог хүн байсан.

Хийх үйлдлээ хэнээр ч заалгахгүй, хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлчихдэг байсан. Олон нийт ч үүнийг нь мэдэх биз ээ. Улс төр дэх "томчуудын" өмнөөс ганц дуугардаг эрсхэн эмэгтэй л байсан шүү дээ.

-Та хамаатан садангуудтайгаа хэр холбоотой байдаг вэ?

-Хааяа уулзчихаад л явж байгаа.

-Та хүний ганц хүү болохоор ээжийгээ үгүйлдэг л байлгүй дээ?

-Мэдээж санаж, үгүйлэлгүй яах вэ.

 

 

Р.ХИШИГЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)