Telelaw.mn - Хуулийн зөвлөгөөг гар утсаараа

Бидэнд мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авчихмаар асуудлууд өдөр тутам гарч байдаг. Танилдаа зээлчихсэн мөнгөө авч чадахгүй байх, байр орон сууц зарах, авах, ажлын цалин тэтгэмжээ тогтоолгох, гэр бүлийн маргаан, шинээр бизнес эхлүүлэх гээд л. Мэдээж шүүх, цагдаа оролцохуйц асуудлууд дээр бол мэргэжлийн хуульч, өмгөөлөгч зайлшгүй хэрэгтэй болно.

Иймэрхүү асуудлууд тулгарсан үед өнөөдрийг хүртэл бид яаж хуулийн зөвлөгөө, хуульч авч байна вэ гэдгийг судлаад үзье л дээ. Эхлээд танил талаасаа асууна, Facebook эсвэл Google-ээр хайна, лавлах утаснуудаас хуульчдын утас асууна. Тэгээд л бараг эхний таарсан хуульчаасаа хуулийн зөвлөгөө авна. Хэр их туршлагатай, ямар чиглэлээр мэргэшсэн, төлбөр мөнгө нь бусадтай харьцуулахад хэр вэ гэдгийг мэдэхгүйгээр шүү дээ. Гэтэл хуулийн асуудлууд бол бидний амьдралд маш том нөлөө үзүүлж чадах асуудлууд байдаг. Тийм биш байлаа ч гэсэн мэргэжлийн хуульчийн зөвлөгөө, мэдээллүүд нь таны ажлыг хөнгөвчлөх, дахин дахин өргөдөл, бичиг баримт хөөцөлдөж цаг, нервээ барахгүй байхад тань туслах болно.

Энэ бүх асуудлуудыг шийдэн мэргэжлийн хуульчдаас онлайнаар зөвлөгөө авах боломжийг TeleLaw.mn аппликэйшн маань олгож байна. Та гар утсаараа мэргэжлийн хуульчидтай цаг товлон, видео уулзалт хийгээд асууж тодруулах зүйлсээ ярилцана гэсэн үг юм. Хэрэглэхэд маш хялбархан:

  1. Зөвлөгөө авах хуулийн чиглэлээ сонгоно. Жишээ нь, "Үл хөдлөх".
  2. Яг ямар асуудал дээр зөвлөгөө авах гэж байгаа талаараа товчхон мэдээлэл оруулна. Тантай уулзалт хийх хуульч маань өмнө нь тодорхой мэдээлэлтэй байвал танд илүү сайн зөвлөгөө өгч чадна шүү дээ.
  3. Өөрийн боломжтой цагтаа уулзалт товлоно.
  4. Таны товлосон цаг болоход TeleLaw апп-аараа дамжуулан видео уулзалт хийн, зөвлөгөө авна.

Ийм л амархан. Хуульчтай уулзахын тулд түгжрэл дундуур цаг, мөнгөө баран байж очдог цаг үе аль хэдийн ард хоцорсон. Хүний амьдралд юу ч тохиолдож магадгүй. Гэхдээ тэр бүрт хуулийн зөвлөгөө өгөх хуульчтай байна гэдэг давуу тал юм шүү.

Апп татаж авах: https://telelaw.app.link/ikon

Вебсайт: www.telelaw.mn

Имэйл хаяг: contact@telelaw.mn

Утас: 77112323

Facebook page: www.facebook.com/TeleLaw.mn

Хамтран ажиллах сонирхолтой хуульчид, хуулийн компаниуд бидэнтэй дараах имэйлээр холбогдоно уу: contact@telelaw.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)