ТОП-10 аж ахуйн нэгж эдийн засгийн сэргэлтийн төлөөх хамтарсан тунхаг бичиг гаргалаа

Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж эдийн засгийн их сэргэлтийн төлөөх хамтарсан тунхаг бичиг гаргасан байна.


Тунхаг бичигт:

"Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэдэг ТОП-100 аж ахуйн нэгж Монгол Улсын эдийн засгийг сэргээн өсөлтийг эрчимжүүлэх, цар тахлын улмаас үүссэн хүнд нөхцөл байдлыг даван туулах, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг санал нэгтэйгээр дэмжиж байна.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар буурч,  олон зуун аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зарим нь хаагдахад хүрснээр олон мянган ажлын байр үгүй болж, иргэдийн орлого буурлаа. Улсын төсвийн зарлага улам бүр тэлж, өнгөрсөн оны төсвийн алдагдал ДНБ-ий 8.8 хувьтай тэнцсэнээс гадна өрийн эмзэг байдлын зарим үзүүлэлт аюултай түвшнээс аль хэдийнээ давсан байна.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээнд гарсан хүндрэл илүү хүндээр тусаж, ачаа тээвэр хэдэн сараар саатан, тээврийн зардал хэд дахин өссөн нь импортын зарим нэр төрлийн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ огцом нэмэгдэхэд нөлөөллөө.

Бид Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд сэргээх, цар тахлын дараах “шинэ хэвийн байдал”-д дасан зохицох, нийгэм болон эдийн засагт тулгамдаж буй эдгээр болон бусад асуудлыг шийдвэрлэхийн төлөө эвлэлдэн нэгдэж, өөрсдийн хувь нэмрээ оруулан, манлайлал үзүүлэхээ илэрхийлж байна.

Бид Монгол Улсын эдийн засгийн сэргэлт, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд бизнес эрхлэгчдийг манлайлах, уриалах зорилгоор энэхүү Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурав. Бид бизнесийн ёс зүй, эв нэгдлийг эрхэмлэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дээдэлж, “шинэ хэвийн байдал”-д хамтдаа өсөн дэвжинэ гэдэгт итгэл дүүрэн байна" гэжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)