Голомт банк бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа
- 2021-11-16
- Сурталчилгаа
- 0
Голомт банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгж, компаниудад шаардлагатай санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд, цогцоор нь үзүүлэн ажилладаг. Энэ хүрээнд харилцагч байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, бизнест нь эерэг нөлөө үзүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Үүний нэг жишээ нь Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж, бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан FMC /Financial Manager’s Convention/ болон Business Conference арга хэмжээнүүд юм.
Голомт банк нь анх 2019 онд FMC, 2020 онд Business Conference арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн ба үүнээс хойш жил бүр уламжлал болгон явуулсаар иржээ. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Дэлхийн эдийн засаг, Монголын эдийн засаг, Хөрөнгийн зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, тэрхүү өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэж, ирээдүйн эдийн засгийн төлөв байдал хийгээд түүнд хэрхэн бэлэн байх талаар хэлэлцэн, бизнес эрхлэгчдэд харилцан туршлага хуваалцах боломжийг олгоход оршдог.
Харин энэ жил бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн FMC-2021, Business Conference-2021 арга хэмжээг “Build Back Better” буюу “Илүү сайнаар бүтээе” уриан дор тус тус амжилттай зохион байгууллаа. Энэ жил тус 2 арга хэмжээнд Монголын бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй манлайлагч, аж ахуй нэгжийн төлөөллүүд зочдоор уригдаж, оролцсон байна. Ковидоос үүдсэн шинэ хэв маягийг хадгалан цар тахлын дараах илүү сайн ирээдүйг бүтээж, хөгжихийн төлөө юу хийх ёстой вэ гэдгийг хамтран хэлэлцэх нь энэ жилийн арга хэмжээний гол зорилго байлаа. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулагчийн зүгээс энэ удаагийн үйл ажиллагааг явуулахдаа зочдыг цар тахлын эрсдэлээс хамгаалж, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бүрэн авч ажилласан байна.
FMC-2021 арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү!
Business Conference-2021 арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү!
Нэмж дурдахад Голомт банкийг олон улсын банк санхүүгийн салбарт нэр хүндтэй сэтгүүл болох “Global Banking & Finance Review”-ээс “2021 оны Монгол Улсын Шилдэг Байгууллагын Банк”-аар өргөмжилжээ. Уг шагналыг дэлхийн санхүүгийн нийгэмлэгийн хүрээнд нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ, амжилт, стратеги, дэвшилтэт технологи зэрэг олон шалгуурыг үндэслэн олгодог юм.
Голомт банк ийнхүү Монгол Улсын байгууллагын банкны салбарт тэргүүлж, харилцагч аж ахуй нэгж, байгууллагуудын итгэлийг хүлээн ажиллаж байна.
#BestCorporateBankingInMongolia