АТГ: Банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг “шүгэл үлээгч” гэж үзэх үндэслэлгүй
- 2021-11-20
- Үнэн
- 1
ХААН банкны зээлийн эдийн засагч иргэдээс хахууль авсан гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаар АТГ-ын ахлах ажилтан, ахлах комиссар Т.Мөнхтунгалагаас тодрууллаа.
-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан ХААН банкны салбарын ажилтан Т.Ууганбаатар, иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 15-ны өдөр дахин хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
ХААН банкны Хархорин салбарын харилцааны менежер Т.Ууганбаатар нь иргэн Ц.Нямдаваагийн 4 өрөө орон сууцыг барьцаалан 150 сая төгрөгийн зээлийг судалж олгуулахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 15 сая төгрөгийг хахуульд авсан, түүнчлэн иргэн Ц.Нямдаваа нь 150 сая төгрөгийн зээл авахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор урьдчилан амлаж, Т.Ууганбаатарт албан тушаалын байдалтай нь холбогдуулан 15 сая төгрөгийг хахууль болгон өгсөн, уг хахуулийн гэмт хэрэгт Ц.Нямдаваагийн нөхөр Г.Мөнхбаясгалан хамтран оролцсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл, зээлийн хувийн хэрэг, барьцааны гэрээ, зээлийн хорооны шийдвэр болон өөр бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.
Шүүхээс уг хэргийг хянан хэлэлцээд банкны ажилтан Т.Ууганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Мөн иргэн Г.Мөнхбаясгалан, эхнэр Ц.Нямдаваа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, зорчих эрхийг нэг жил хасах ялаар шийтгэжээ.
-Гэхдээ энд нэг эргэлзээтэй асуудал үүсээд байгаа. Иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нар хахууль өгснөө илчилж хууль хяналтын байгууллагад өөрсдөө хандсан. Гэтэл тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнгүй гээд байгаа шүү дээ.
-Иргэн Ц.Нямдаваа нь ХААН банкнаас бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл 150 сая төгрөг авахдаа өөртөө давуу байдал олгохоор урьдчилан амлаж, 15 сая төгрөгийн хахуулийг банкны ажилтан Т.Ууганбаатарт өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Энэ хэрэгт түүний нөхөр Г.Мөнхбаясгалан хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн.
Хахууль өгөх гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь “хясан боогдуулсны улмаас хахууль өгснөө сайн дураараа илчилсэн” гэх нөхцөл байдлыг шаарддаг. Гэтэл энэ хэргийн хувьд ийм нөхцөл байдал анхнаасаа үүсээгүй. Харин талууд урьдчилан тохиролцож, хахуулийн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон байгаа. Тэгэхээр иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй.
-Тэдгээр иргэдийг банкны ажилтны зүй бус үйлдлийг илчилсэн шүгэл үлээгчид гэсэн байр суурь илэрхийлэгдэж байгаа. Ийм маягаар шүгэл үлээгчдийг яллаад байвал авлигатай хийх тэмцэлд ахиц дэвшил гарахгүй гэсэн шүүмжлэл гарч байна.
-Банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг “Шүгэл үлээгч” гэж үзэх үндэслэлгүй. Яагаад гэвэл тэд зээл авсныхаа хариуд банкны ажилтанд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 15 сая төгрөгийн хахууль өгөхөөр урьдчилан амлаж, хахууль өгсөн, энэ үйлдлээрээ өөртөө илт давуу байдал олгох сэдэл зорилго анхнаасаа агуулсан.
Шүгэл үлээгч гэдэг бол нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гаргах, тайлбар өгч байгаа хүнийг хэлдэг.
Дээрх тохиолдолд банкны ажилтнууд зээл гаргахдаа хахууль авч байна, хувь авч байна, үүнийг зогсооё гэж нийтийн эрх ашгийг хамгаалж ярьсных нь төлөө шүүхээр шийтгэсэн зүйл биш. Харин бусдад урьдчилан амлаж хахууль өгч өөрийн хүсэл зорилгыг биелүүлсэн, өөрөө гэмт хэрэг үйлдсэнд нь хариуцлага оногдуулсан асуудал л байгаа юм.
Шүгэл үлээгч нь хууль бус явдалтай тэмцдэг, түүний эсрэг дуугардаг, хууль бус явдалд өөрөө оролцдоггүй, оролцох санаа сэдэл агуулдаггүй байх ёстой гэдгийг онцлон хэлье.
Сэтгэгдэл (1)
William (129.205.124.89)
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]