“Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалт болж өндөрлөлөө
- 2021-11-29
- Сурталчилгаа
- 0
Голомт банк нь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэхүү хөтөлбөр нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжин, тэдний удирдах ур чадварыг нэмэгдүүлэхэд туслах зорилготой. Энэ хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтуудыг цахим хэлбэрээр явуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 300 орчим харилцагчийг хамруулсан нийт 12 удаагийн онлайн сургалтыг зохион байгуулаад байна.
Харин 11-р сарын 24, 25-ны өдөр ээлжит сургалтыг “Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сэдвийн хүрээнд танхимаар, амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хамрагдсан ба сургагч багшаар Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клубын гүйцэтгэх захирал Э.Уянга уригдан оролцсон юм.
Сургалтад оролцогчдын нэг болох “Цацрал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунчимэгтэй уулзаж, түүний сургалтын талаарх сэтгэгдлийг хуваалцлаа.
Сайн байна уу? Энэ удаагийн сургалтад оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Сайн байна уу? Бизнес эмэгтэйчүүдэд зориулан цаашид өөрийн эрхэлж буй үйл ажиллагааг хэрхэн хурдацтай хөгжүүлэх, хэрхэн сайн үр дүнд хүрэх талаар хэрэгтэй мэдээлэл өгсөн сургалтад суулаа. Сургалтыг зохион байгуулж буй Голомт банкныхандаа баярлалаа.
“Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалтаас таны бизнесийн үйл ажиллагаанд хэрэгтэй зүйлийг олж авч чадав уу?
Энэ сургалтад сууснаар бизнесийнхээ тайлан тэнцэл, борлуулалтыг яаж илүү хөгжүүлэх талаар мэдээ, мэдээллийг олж авлаа. Мөн энд адилхан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд цугларч, бие биенийхээ бизнесийг хэрхэн дэмжиж болох талаар харилцан санал солилцох нь энэ сургалтын бас нэг давуу тал гэж харж байна.
Та Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийн ач холбогдлыг юу гэж бодож байна вэ?
Би хэд хоногийн өмнө Голомт банкнаас зохион байгуулсан Business Conference-2021 гээд чуулга уулзалтад оролцсон. Тэр арга хэмжээн дээр Монголын толгой цохисон эдийн засагч нар бидэнд зөвлөгөө өгч, ирээдүйн эдийн засгийн төлөвийн талаар урьдчилсан судалгааг мөн хуваалцсан. Энэ нь бизнес эрхлэгч бидэнд цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөхөд маш том тус болсон гэж хэлмээр байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж буй энэ хөтөлбөр ч ялгаагүй эмэгтэйчүүд бидэнд бизнесийн талбарт амжилттай ажиллах ухаалаг арга замыг зааж өгдөг. Ер нь Голомт банкны зохион байгуулдаг сургалт, арга хэмжээ бүр заавал нэг өгөөжийг бидэнд өгдөг. Харилцагч нараа шинэ мэдээ, мэдээллээр тасралтгүй хангаж байдаг танай банкныханд баярлалаа.
Энэ удаагийн “Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалт нь борлуулалтын таамаглал, бэлтгэн нийлүүлэгч, үйлчлүүлэгч, хүний нөөц, технологи, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, өрсөлдөөн, санхүү зэрэг амжилттай бизнес эрхлэхтэй холбоотой мэдлэгийн цогц ойлголтыг өгсөн, үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө. Мөн энэхүү сургалтыг оролцогчдод хүргэх албан ёсны зөвшөөрлийг олгон бидэнтэй хамтран ажилласан ХБНГУ-ын Шпаркассе сангийн хамт олонд талархсанаа илэрхийлье.