БАРУУНЫ ХЯНАЛТЫН АВТОЖИН АШИГЛАЛТАД ОРЛОО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Нүүрс ачилтын хэлтсээс санаачилан / Автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтэн З.Баттогтохын санаачил га/хэрэгжүүлсэн ажлын дүнд Цанхийн барууны хяналтын автожин 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ашиглалтад орлоо.

Гэрээт компаниар гүйцэтгүүлэх ажлыг тус хэлтсийн ажилчид өөрсдөө засварласнаар компаниас гарах зардлыг хэмнэсний дээр хяналтын зориулалтаар ашигладаг ганц автожингийн ачаалал буурч, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, борлуулалтын хэмжээ өсөх боломжтой болов.

Ажлын явцад хэлтсийн В,Г ээлжийнхэн суурь бэлтгэж, арматур зангидсан бол А,Б ээлжийнхэн цутгалтыг хийж гүйцэтгэжээ.

Гаалийн хяналтын бүс нь хоногт 1000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд хяналтын автожин эвдэрч, үйл ажиллагаанд хүндрэлтэй байснаас хүчин чадлынхаа 80-85 хувиар ажиллаж байсан юм.

Ийн барууны хяналтын автожин ашиглалтад орсноор хоёр хяналтын автожин зэрэг хэвийн ажиллаж, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадлаа 100 хувь ашиглаж, ажил хэвийн үргэлжлэх бололцоо бүрдэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)