“ТРАНСПЭРЭНСИ ИНТЭРНЭШНЛ-МОНГОЛ” НҮТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Транспэрэнси Интернэшнл-Монгол” НҮТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд авлига, ашиг сонирхол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, сургалт, эрсдэлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг хамтран зохион байгуулна.

Тодруулбал, “Транспэрэнси Интернэшнл-Монгол” НҮТББ-аас  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажил үйлчилгээний шударга, ил тод нээлттэй байдлын талаарх судалгаа, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал зөвлөмж боловсруулах юм. Мөн ажилтан, албан хаагчид авлигаас ангид байх, тэдний үйл ажиллагааг үнэн зөв бодитой үнэлэх тогтолцоог бий болгох талаар санал боловсруулж танилцуулна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)