"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 7, 8 ДУГААР САРЫН ОНЦЛОХ АЖЛУУД

  • 7 дугаар сард нийт  232,841.48 тонн нүүрс олборлож 217,000 тонн нүүрс борлуулсан. Мөн 193 тээврийн компанийн 2586 тээврийн хэрэгсэл ачилтад орсон байна.
  • Цанхи, Бортээгийн хэсгийн ашиглалтын болон нарийвчилсан хайгуулын 2022 оны төлөвлөгөөг боловсруулж дууслаа.
  • Тавантолгойн ордын нийт цооногуудын дата мэдээллийг засварлан боловсруулж блок модельд бэлтгэв.
  • A6-20 Бизнес төлөвлөгөөнд тусгагдсан мөчлөг урсгалт конвейерийн системийг уурхайд нэвтрүүлэх ажлын хүрээнд урьдчилсан FEED, ТЭЗҮ-г гүйцэтгэх ажлын даалгаврыг боловсруулж дууслаа. 
  • Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн санхүүжилтийн гэрээг байгуулав. 
  • Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын ажил хийгдэж дууслаа. 
  • Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авлаа. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/
  • Тавантолгой Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн урьдчилсан зураг төсөл /FEED/-ийн үндсэн тайлан батлагдаж,  276 ширхэг үйлдвэрийн зураг, 1,800 орчим хуудас хавсралт материал, нийтдээ 2200 хуудастай материалуудыг хүлээн авлаа.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн веб сайтад байгууллагын бүтэц, удирдлагын баг, менежментийн баг гэсэн цэсийг шинээр үүсгэн удирдлагын болон менежментийн багийн гишүүдийн анкетийг байршууллаа. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилтнууд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлж буй “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” аянд нэгдлээ. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчид, уурхайчдын зүгээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчилж буй "ЗҮРХ МАРТАХГҮЙ" төсөлд нэгдэж 150 сая төгрөгийг хандивлалаа. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)