"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙЧИД ШИНЭ ТЕХНИКҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
- 2021-06-02
- Сурталчилгаа
- 0
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр парк шинэчлэлийн хүрээнд шинэ техникүүдээ хүлээн авлаа. Салбарын захирал Н.Эрдэнэхуяг ээлжинд гарч буй В, Г ээлжийн уурхайчдадаа техникүүдийн түлхүүрийг гардуулж, ажлын өндөр амжилт хүсэв.
Компанийн “А6-20” БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2021-2025 ОН” төлөвлөгөөнд ирэх 5 жилд Цанхийн баруун болон зүүн, Бортээгийн уурхайгаас жилд нийт 50 сая.тн нүүрс олборлох, энэ хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт хийхийг тусгасан.
Энэ удаад 130 тоннын даацтай белаз 75135 маркийн 12 ширхэг Автосамосвал, белаз 78231 маркийн дугуйт түрэгч, ус, түлшний автомашин зэрэг нийт 15 шинэ уурхайн үндсэн тоног төхөөрөмжийг хүлээн авч, уулын ашиглалтын өртөг, зардлыг бууруулж, ашиглалтын үйл ажиллагааг явуулахаар болж байна.
Компанийн хамт олон ирэх жилүүдэд Экскаватор-автосамосвалын хослол бүхий ашиглалтын системээс гадна Цанхийн баруун уурхайн хөрсний тээвэрт конвейер, овоолго үүсгэгчийн иж бүрдэл, нүүрс буулгах, ачих дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, тээврийн хосолсон технологиор дэлхийн томоохон уурхайнуудын жишигт хүрч, Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч үйлдвэрлэл, уурхайтай болохоор зорилт тавиад байгаа юм.
Сэтгэгдэл (0)