"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХУВЬЦААТ КОМПАНИЙН БОНДЫГ АРИЛЖАВ

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ

"Монголын хөрөнгийн бирж" тавдугаар сарын 31-нээс энэ сарын 04-ний өдрүүдэд дөрвөн удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулжээ. Нийт 1,9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа: Нийт 53 компанийн 2,723,401 ширхэг хувьцаа 1.8 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Хамгийн өндөр үнийн дүн бүхий арилжаанууд

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав. 

ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК дөрөвдүгээр сарын 23-наас МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон. Энэ дагуу тавдугаар сарын 31-нээс энэ сарын 04-ний өдрийн хооронд нийт 309,601 ширхэг хувьцааг худалдан авчээ.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА: Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд  “Эрдэнэс таван толгой” төгрөгийн  22 ширхэг бондыг 2,198,000 төгрөгөөр, ам.долларын 124 ширхэг компанийн бондыг 12,404 доллараар арилжаалсан байна. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА: Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 263,810 ширхэг нэгж эрхийг нийт 69 сая төгрөгөөр арилжаалсан байна. 

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА: Өнгөрсөн долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нэг ширхэг үнэт цаасыг нийт 355 мянган төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3.6 их наяд төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,067.67 нэгж болж, өмнөх долоо хоногоос 2.34 хувиар өссөн гэж Хөрөнгийн биржээс мэдээлэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)