Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
- 2022-01-03
- Байгаль орчин
- 0
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 20,1 см-ээс их, Увсын Малчинд 25 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Ерөөд(Бугант) 11-20 см.
Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Сагил, Түргэн, Завханы Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Яруу, Баянтэс, Өвөрхангайн Хайрхандулаан, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагааннуур, Сэлэнгийн Сүхбаатар, Түшиг, Зүүнбүрэн, Хүдэр, Дорнодын Халхголд 6-10 см, нутгийн зүүн хойд хэсэг, баруун болон говийн аймгуудын зарим нутгаар 1-5 см цастай, бусад нутгаар цасгүй байна.
Сэтгэгдэл (0)