АНУ-д өдөрт "COVID-19"-ийн 1 сая гаруй тохиолдол бүртгэгджээ

ВАШИНГТОН. /Bloomberg/. Өнгөрсөн хоногт Америкийн эмч нар коронавирусний халдварын 1 сая гаруй тохиолдлыг илрүүлсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн халдварын хамгийн олон тохиолдол боллоо гэж Жон Хопкинсийн Их сургууль мэдээлжээ.

Өмнөх хамгийн олон тохиолдол 12 дугаар сарын сүүлийн өдөр бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр коронавирусний халдварын 590 мянга орчим тохиолдол илэрсэн байна. 

 

Олон америкчууд гэртээ коронавирусний шинжилгээ хийж, статистик мэдээ хөтөлж буй байгууллагууд хариуг нь мэдээлэхгүй байгаа тул нийтлэгдсэн мэдээлэл нь бодит байдлыг тусгаагүй байж магадгүй гэж “Bloomberg” агентлаг тэмдэглэжээ. 

АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын 56 сая гаруй тохиолдол илэрч, 820 мянга гаруй хүн уг вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нас барсан байна. 

12 дугаар сард АНУ-д өвчлөл огцом нэмэгдсэний улмаас нислэгүүд цуцлагдаж, сургууль, байгууллагууд хаагдаж, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээ таслахад хүрчээ.

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)