Үдийн хоолны саванд хээл хахуулийн мөнгө хийдэг байсныг Хятадын телевизээр гаргасан нь олон сая хүний анхаарлыг татав

Хээл хахуулийн хэрэгт буруутгагдаж буй албан тушаалтнуудын тухай Хятадын төрийн өмчийн зурагтын сувгаар гарч буй цуврал олон сая үзэгчдийн анхаарлыг татаж байна. Үүнд Бээжин дэх загвар зохион бүтээгчийн үлэмж том үл хөдлөх хөрөнгө, далайн бүтээгдэхүүний хайрцагт нуусан олон сая доллар, хөрөнгийн зах зээлийн луйвар, галт зэвсэг хууль бусаар хадгалах, бэлгийн дур хүслээ гүйцэлдүүлэх зэрэг хэлбэрээр хахууль авснаа албан тушаалтнууд хүлээж буй бичлэгүүд багтаж байна.

Сүүлийн хэдэн жил коммунист намын гишүүд Ерөнхийлөгч Ши Жи Пины авлигатай тэмцэх кампанит ажлын бай болсон. Нөгөө талаас 2013 онд түүнийг эрх мэдэлд хүрснээс хойш эхэлсэн кампанит ажил нь өрсөлдөгчдөө зайлуулах явдал байсан хэмээн шинжээчид ихээр шүүмжилдэг.

CCTV телевиз таван анги бүхий цувралыг нэвтрүүлж буй юм. Тус цувралд албан тушаалтнууд хээл хахууль авснаа хүлээдэг хэсгүүд гардаг. Албан тушаалтнуудын дунд Дотоодын аюулаас хамгаалах яамны дэд сайд асан Сун Лижун байна.

Сун Лижун нь “далайн бүтээгдэхүүн”-ий хайрцагт нууцалсан байдлаар нэгэн этгээдээс тогтмол хээл хахууль авч байсан ба нийтдээ 14 сая ам.доллар болсон байна. Тэрээр энэ хүнийг сүүлд нь зүүн Жиангсу мужийн цагдаагийн байгууллагын даргаар томилсон талаар цувралд гарчээ. “Би түүнд дандаа тусалдаг байсан” хэмээн Сун нэвтрүүлэгт ярьсан байна.

ССТV телевизийн хувьд шүүхээр асуудал нь шийдэгдээгүй байхад албан хаагчдын хээл хахуулийн талаар нэвтрүүлэх явдал хэвийн үзэгдэл боловч хүний эрхийг хамгаалагч бүлгүүд ихээхэн шүүмжилдэг байна. 

Өөр нэг хэсэгт БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн Чен Ганг гэгч нь хууль бусаар олсон хөрөнгөөр 72,000 м2 хятадын уламжлалт барилгын хэв маягийн усан сан, наран шарлагын газар бүхий хувийн байшин барьсан гэж ярьсан байна.

Авлигын хэрэгт яллагдсан хүмүүсийн хөрөнгийг хураах, намаас хөөх, бүх насаар нь хорих эсхүл цаазын ял оноох боломжтой байдаг.

Өнөөдрийн байдлаар авлигын эсрэг Шигийн кампанит ажлын үр дүнд нэг сая гаруй албан тушаалтан шийтгэгдээд байна.

Цувралын хоёр дахь хэсэгт Ван Фуюгийн буруугаа хүлээж буй бичлэг цацагдсаны маргааш нь түүний цаазаар авах ялын хугацааг нь хоёр жилээр хойшлуулаад байна.

Сая сая иргэд нийгмийн сүлжээнд тус цувралыг авч хэлэлцэхдээ албан хаагчдын баян тансаг байдлыг буруушаав. Албан хаагчдыг буруугаа хүлээхгүй харин ч “сайхан амьдарсандаа бахархаж байна” хэмээн нэгэн хэрэглэгч онцлов. Харин зарим нь баян тансаг байдлыг зурагтаар гаргах нь бусдыг өдөөнө хэмээн эмзэглэв.

Эх сурвалж: https://www.ndtv.com/world-news/bribes-in-lunchboxes-tv-show-on-chinas-corrupt-officials-hooks-millions-2714173

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.126.90.79)

    2022-02-11

    Транзит в США-фальшивый коммунизм в Китае. Транзит в США-фальшивый коммунизм на Кубе. Транзит в США-фальшивый коммунизм в Северной Корее.

  • (192.82.76.84)

    2022-01-26

    Авлигын хэрэгт яллагдсан хүмүүсийн хөрөнгийг хураах, намаас хөөх, бүх насаар нь хорих эсхүл цаазын ял оноох боломжтой байдаг. Өнөөдрийн байдлаар авлигын эсрэг Шигийн кампанит ажлын үр дүнд нэг сая гаруй албан тушаалтан шийтгэгдээд байна