“Стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт цахим сургалт зохион байгуулагдаж байна
- 2021-07-01
- Сурталчилгаа
- 0
ЭМЯ, ЭМХТ хамтран “Стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 06 сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Тус сургалтад ЭМЯ-ны харъяа агентлаг, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын 100 гаруй удирдах ажилтан, албан хаагчид оролцож, санал, сэтгэгдлээ солилцон, стратеги төлөвлөгөө боловсруулах чиглэлээр мэдлэгээ бататгаж байна.
Сургалт 7 сарын 2-нд “Стратеги төлөвлөлт хийхэд анхаарах зүйлс” сэдвээр үргэлжлэх бөгөөд АУ-ны доктор, профессор О.Чимэдсүрэн, Удирдлагын академийн багш, доктор Т.Түмэнцогтоо нар удирдан явуулна.
Сэтгэгдэл (0)