“Стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт цахим сургалт зохион байгуулагдлаа

ЭМЯ, ЭМХТ хамтран “Стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 06 сарын 28-ны өдрөөс 2021 оны 7 сарын 2-ны хооронд 3 өдрийн турш зохион байгууллаа.

Сургалтыг Удирдлагын академийн багш, доктор Т.Түмэнцогтоо, ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газар, Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн шинжээч П.Оюунцэцэг, АУ-ны доктор, профессор О.Чимэдсүрэн нар дараах агуулгын хүрээнд удирдан явууллаа.

Үүнд:

  • Эрүүл мэндийн сайдын урт, дунд, богино хугацааны бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалаар батлагдсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах аргачлал”
  • Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”
  • “Стратеги төлөвлөгөө боловсруулах, түүний хэрэгжилтийг төлөвлөх”
  • “Стратеги төлөвлөлт хийхэд анхаарах зүйлс”

Тус сургалтад ЭМЯ-ны харьяа агентлаг, төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгуулагуудын 100 гаруй удирдах ажилтан, холбогдох албан тушаалтнууд оролцож, санал, сэтгэгдлээ солилцож, байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах чиглэлээр мэдлэгээ бататгалаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)