“Коронавируст (КОВИД-19)-ын халдвар авсан жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд өгөх эмийн эмчилгээний болон баримтлах дэглэм, аюултай ерөнхий шинжүүд, төрөлтийн менежмент” сургалт зохион байгууллаа

 Коронавируст (Ковид-19)-ын халдвар батлагдсан тохиолдолд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх мөн эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд, 119 нэгдсэн лавлах төвийн эмч операторыг мэргэжил аргазүйгээр хангах зорилгоор “Коронавируст (Ковид-19)-ын халдвар авсан жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд өгөх эмийн эмчилгээний болон баримтлах дэглэм, аюултай ерөнхий шинжүүд, төрөлтийн менежмент” сэдэвт сургалт 2021 оны 07 сарын 08 өдөр цахимаар зохион байгууллаа.

Сургалтыг Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг удирдаж явуулсан. Сургалтанд нийслэл, 21 аймгийн 202 эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)