Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны шагнал хүртлээ
- 2021-07-26
- Сурталчилгаа
- 0
Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны 17 дугаар хурал Малайз улсын Куала Лумпур хотноо 2021 оны 07 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус хурлын үеэр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгох Анхны хүндэт шагналаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Монгол улсын төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч П.Батчулууныг шагналаа. Энэхүү шагналыг энэ оноос эхлэн тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг өөрийн улсдаа нутагшуулах, үүсгэн бий болгох, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгож байхаар бий болгосон байна.
Энэ удаагийн хуралд олон улсын 100 гаруй зөвлөх, эмч мэргэжилтнүүд уригдан оролцож Ковид-19 цар тахлын үед эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд гарсан шинэлэг менежмент, туршлагаасаа хуваалцаж байна. Тус хуралд манай улсын төлөөлөл болон төвийн ЭЭЭШСҮАЗА болон УНТЭ-ээс эмч, мэргэжилтнүүд цахимаар оролцож байна.
Сэтгэгдэл (0)