Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс сургалт зохион байгуулж эхэллээ

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн туслалцааны агентлагийн Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсад  хэрэгжүүлж буй техникийн тусламж үзүүлэх төслийн хүрээнд “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж эхэллээ.

Уг сургалтыг Орхон, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Дорнод аймгуудад зохион байгуулах бөгөөд   21  аймгийн  Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын эмч, мэргэжилтнүүд бүсчлэн хамрагдах юм.  Сургалтаар Корона вирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд болон нэн хүнд эмчлүүлэгчдэд үзүүлэх эмнэлзүйн тусламж,  үйлчилгээний талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэн,  шинэ мэдлэг мэдээлэл олгож, дадлагажуулах юм.

Эхний сургалт төвийн бүсийн 5 аймгийн  Ковидын цар тахлын үеийн улаан бүсэд ажиллаж байгаа  25 эмч, сувилагч нарыг хамруулан Орхон аймагт  өнөөдөр эхлэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд зөвхөн Ковид-19 цар тахлын үед төдийгүй цаашид ч орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжрахад нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)