Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд явцын хяналт- шинжилгээ хийгдлээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг эмнэлгийн мэргэжилтний 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд “Явцын хяналт-шинжилгээ хийх” ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баталсан байна.  

      Удирдамжийн дагуу Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр, Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч С.Энхжин, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч Д.Тунгалаг, Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Г.Нэмэхбаяр нар 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр явцын хяналт-шинжилгээний ажлыг эхлүүлж, ажлын албаны үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, шалгалтын бэлэн байдлыг хангах талаар хийж гүйцэтгэж буй үйл ажиллагаатай танилцлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)