“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр 2021” олон улсын цахим видео конференцийн мэдээллийг түгээлээ

Тус төвийн Магадлан итгэмжлэлийн алба  Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2021 онд зохион байгуулж буй цуврал вебинарын мэдээллүүдийг өөрийн орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд түгээх ажлыг зохион байгуулж байгаа билээ.

2021 оны 9 сарын 17-ны өдөр тохиосон “ҮЙЛЧЛҮҮЛЭЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР 2021” олон улсын цахим видео конференцийн мэдээллийг англи хэлнээс хөрвүүлэн 2021 оны 10 дугаар сарны 14-ний өдөр 15:00-16:20 цагт цахим сургалтаар өөрийн орны эмч нарт хүргэлээ. Үүнд ”Эх,нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал” болон ”Шинэ коронавируст халдвар (Сovid-19)-ын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үзүүлж буй нөлөөлөл“-ийн талаарх мэдээллийг МИА-ны мэргэжилтэн Л.Бор, “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө 2021-2030” сэдвийг С.Мөнхсүх мэргэжилтэн танилцуулсан. Цахим сургалтанд эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанарын албаны дарга, чанар, аюулгүй байдлын менежерүүд, бусад холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 200 гаруй хүн хамрагдлаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)