Хамтын эмчилгээ, оношлогоо хийгдэн сургалтууд зохион байгуулагдсаар байнa

ЭМХТ-ийн урилгаар хүрэлцэн ирж ажиллаж байгаа БНСУ-ын профессорын багийнханы үйл ажиллагаа үргэлжлэн хамтын эмчилгээ, оношлогоо хийгдэн сургалтууд зохион байгуулагдсаар байна.

Энэ хүрээнд  ГССҮТ дээр 2021 оны 10 сарын 28-ний өдрөөс 11 сарын 01-ний хооронд профессор Чо Сун Жин ажиллаж хамтарсан үзлэг, оношилгоо, лекц, эмнэл зүйн дадлага сургалтуудыг орсон. “Гавлын ясны суурь мэс засал, орчин үеийн хандлага” сэдэвт лекцийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тавьсан бөгөөд Гавал тархины гэмтлийн тасгийн эмч нартай хамтарсан хагалгаа хийлээ. Мөн “Тархины Гэмтлийн оношилгоо” сэдвээр лекц уншиж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байран дах сургалт орж ур чадварыг дээшлүүлсэн.

 Түүнчлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд профессор Чо Сун Жин “Ухархайн гэмтлийн оношилгоо,эмчилгээ, Тархины дурангийн мэс засал” сэдэвт лекц, профессор Ким Сан Хён “Ходоодны хавдрын мэс засал эмчилгээний стандарт, орчин үеийн хандлага” сэдэвт лекцийг тус тус уншлаа.

Мөн хөтөлбөрийн дагуу 2021 оны 10 сарын 30-ны өдөр төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад профессор Чой Гү Ёон, профессор Хан Вүн Хо нар “Коронавируст халдварын үеийн эх, нярайн тусламж үйлчилгээ”, “Ургийн хөгжлийн гажиг ба генетикийн зөвөлгөө, Өндөр эрдэлтэй нярайн тусламж үйлчилгээ” зэрэг сэдвүүдээр цахим лекц уншлаа. Цахим лекцэнд нь 165 хүн хамрагдсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)