ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАГЧ БАГШИЙН 34 ДЭХЬ УДААГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс  зохион байгуулдаг Эмнэл зүйн сургагч багшийн 34 дэхь удаагийн сургалтыг  2021 оны 10 сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ удаагийн  сургалтад Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүд, амаржих газар, шүд эрүү нүүрний төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага Оточ манрамба уламжлалт анагаах ухааны эмнэлэг зэрэг байгууллагуудаас 24 эмч мэргэжилтэн оролцлоо.

Сургалтын явцтай Жайка Японы хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Фужита Эри, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн мэргэжилтэн Чикока Сугавара, Мэгүми Экимото нар танилцаж,  Фужита Эри мэргэжилтэн сургалтад оролцогсдод хандан:  “Жайка Японы хамтын ажиллагааны байгууллагын төслийн хүрээнд хэрэгжиж эхлүүлсэн энэхүү эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, цаашид бие даан хэрэгжүүлж  буй Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд талархал илэрхийлээд төгсөлтийн дараах сургалтыг амжилттай явуулах гол хүчин зүйлсийн нэг нь чадавхитай эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд бэлтгэгдсэн эмч багш нар буюу эмнэл зүйн сургагч багш та бүхэн тул сургалтандаа амжилттай оролцож, сайн багш болохыг хүсч  цаашдын ажилд нь амжилт хүслээ”.

Үндэсний чиглүүлэгч багш нараар удирдуулсан тус сургалт 3 өдрийн турш үргэлжлэн явагдаж, төгсөлтийн сүүлийн өдөр Эмнэл зүйн сургагч багшийн гэрчилгээг гардуулан  амжилттай өндөрллөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)