“Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
- 2021-11-18
- Сурталчилгаа
- 0
Дорноговь аймагт 2021 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалтад Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын Ковид-19 цар тахлын үеийн улаан бүсэд ажиллаж байгаа яаралтай тусламж, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэг судлалын 12 эмч, 12 сувилагч хамрагдаж байна. Сургалтаар АШУҮИС-ийн яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхимийн эрхлэгч Л.Ганболд, Интермед эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Н.Батгомбо, ХСҮТ-ийн мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Н.Хүрэл-Очир, УГТЭ-ийн мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч О.Ундармаа, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч М.Бум-Аюуш нар хичээл зааж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн туслалцааны агентлагийн Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсад хэрэгжүүлж буй техникийн тусламж үзүүлэх төслийн хүрээнд “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа билээ.
21 аймгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын эмч, сувилагч нарыг бүсчлэн Орхон, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Дорнод аймгуудад сургалтыг зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү сургалт юм.
Сэтгэгдэл (0)