“Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгууллаа
- 2021-11-26
- Сурталчилгаа
- 0
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2021 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сургалтын танхимд зохион байгууллаа.
2015 оноос Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)- тай хамтран “Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж ирсэн бөгөөд 2019 оноос “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж эхэлсэн.
Монгол улсад 113 “Сувилахуйн сургагч багш” бэлтгэсэн бөгөөд энэ удаагийн сургалтад 18 эрүүл мэндийн байгууллагын 46 сувилагч амжилттай суралцаж төгслөө.
Сэтгэгдэл (0)