В.Путин ялалт байгуулсныг Их Британи зарлав

-The Telegraph: Путин барууны орнуудтай хийсэн ЗХУ-ын дараах орон зайн төлөөх тулаанд ялахад ойрхон байна-


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүний  пост орнууд болон Зөвлөлтийн дараах орон зайн төлөө өрнөдийнхөнтэй хийсэн тулаанд ялалт байгуулахад ойрхон байна. Энэ тухай сэтгүүлч Амброуз Эванс-Причард Британийн The Telegraph сонинд бичсэн нийтлэлдээ дурджээ.

“Хүйтэн дайн дууссаны дараа байгуулсан гэрээгээ зөрчиж, ойр тойрныхоо улс орнуудад Оросын ноёрхлыг сэргээх онцгой боломж Оросын ерөнхийлөгчид бий” гэж ажиглагч дүгнэжээ. Түүний бодлоор барууны хориг арга хэмжээ Путины тооцоог өөрчлөх боломжгүй юм

Москва 635 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц хуримтлуулсан бөгөөд энэ нөөц нь дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа төдийгүй  улам бүр  нэмэгдсээр байгааг Эванс-Причард тэмдэглэжээ. Орос улс төсвийн илүүдэлтэй, төрийн зардлыг нөхөхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахыг чухалчилдаггүй, түүнчлэн улсын өрийн хэмжээг бууруулж байна гэдгийг шинжээч  онцолжээ.

Мөн Кремль санхүүгийн ноцтой хүндрэлд орохгүйгээр Европт нийлүүлэх бүх хийгээ зогсоож чадна гэж уг нийтлэлд онцолжээ.

Британийн өөр нэг хэвлэлд Путин АНУ болон Европын эсрэг геополитикийн ялалт байгуулсан гэж бичжээ. Өгүүллийн зохиогчийн хэлснээр, Оросын удирдагч  "барууны ертөнцийн бүх сул тал"-ыг харуулсан бөгөөд Киев хэдийгээр чанга мэдэгдэл хийсэн ч барууныхан түүнийг дэмжихэд бэлэн биш байгааг Украины эрх баригчид  ойлгосон байх гэжээ. 

Эх сурвалж: Лента.ру

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.27.115)

    2022-03-01

    Таныг дэмжиж байгаа шүү. Оросыг холбооны улс бидэнд туслаж хамгаалж байсан гэдгийг мэдэж байгаа. Буруу зүйл байхгүй Оросын холбооны улс хүчирхэг мундаг улс урагшаа. Буруутанууд ялагдана.

  • Иргэн (64.119.24.32)

    2022-02-18

    Украинчууд америкийн ноход тул хэн ч тэднийг хүндлэхгүй.