Баррель газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа

ОХУ Украины газар нутаг руу цэрэг оруулснаар газрын тосны үнэ 2014 оноос хойш анх удаагаа баррель нь 100 ам.доллар давлаа.

Брент төрлийн газрын тосны үнэ 4.36 ам.доллар буюу 4.5%-иар нэмэгдэж, баррель нь 101.34 ам.долларт буюу 2014 оны 9 дүгээр сараас хойших хамгийн дээд цэгтээ хүрэв. Харин АНУ-ын WTI төрлийн газрын тосны үнэ 4.22 ам.доллар буюу 4.6%-иар өсч 96.51 ам.долларт хүрсэн нь 2014 оны 8 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Украины зүүн хэсэгт цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөр Европт дайн дэгдэж магадгүй болоод байгаа бөгөөд Европ дахь энэхүү дайны байдал нь дэлхийн эрчим хүчний хангамжийг тасалдуулж болзошгүй гэсэн болгоомжлолыг бий болгож байна.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өөрийн твиттер хуудсандаа Путин дөнгөж сая Украиныг эзлэн түрэмгийлэх цогц ажиллагааг эхлүүллээ. Амар амгалан байсан Украины хотууд цохилтод өртөж байна. Энэ бол эзлэн түрэмгийлэх дайн. Украин улс өөрийгөө хамгаалж, ялалт байгуулах болно. Дэлхий дахин Путинийг зогсоож чадна, зогсоох ёстой. Хөдлөх цаг нь боллоо” гэж бичсэн байна.

ОХУ нь дэлхийн хоёр дахь том газрын тос олборлогч орон бөгөөд газрын тосоо ихэвчлэн Европын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг билээ. Мөн Европын хамгийн том байгалийн хийн нийлүүлэгч бөгөөд нийлүүлэлтийн 35 орчим хувийг хангадаг.

ING-ийн түүхий эдийн судалгааны албаны дарга Warren Patterson "Орос Украины эсрэг онц цэргийн ажиллагаа зарласан нь Брент тосны үнийг баррель нь 100 ам. долларт хүргэсэн" гэж хэлээд Барууны орнуудын Оросын эсрэг цаашид авах арга хэмжээг хүлээж байна гэлээ.

"Газрын тосны зах зээл хүнд байгаа энэ үед улам бүр нэмэгдэж буй тодорхойгүй байдал нь үнийг бүр ч тогтворгүй болгож цаашид ч савлаж, өсөх хандлагатай болгож байна" гэж тэр нэмж хэлэв.

https://www.reuters.com/business/energy/oil-rises-us-says-russian-attack-ukraine-may-occur-soon-2022-02-24/ Oil tops $100 for first time since 2014 as Russia attacks Ukraine

reuters.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)