Украин улс Европын холбоонд элсэхээ албан ёсоор илэрхийллээ
- 2022-03-01
- Дэлхий
- 0
ОХУ-Украин улсын хоорондох зэвсэгт мөргөлдөөнийг эв найрамдлаар төгсгөх уулзалт амжилтгүй болжээ. Эл хэлэлцээрээр Украины ерөнхийлөгч Зеленський "Ямар ч газар нутгаа тасалж өгөхгүй бөгөөд ОХУ-ыг цэргээ татахыг хүссэн" байна. Гэвч хариуд нь Путин ямар нэгэн хариу мэдэгдэл, байр суурь илэрхийлэхээс татгалзсан юм.
Эл хэлэлцээрээс гарч ирснийхээ дараа Украины ерөнхийлөгч Зеленський европын холбоонд элссэн байна. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа "Өнөөдөр би Украиныг Европын холбоонд элсүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ бодит гэдэгт итгэлтэй байна" хэмээжээ.
Сэтгэгдэл (0)