Мөрөөдлөө хадгалаад Туркт аялаарай

Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтынхоо хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласаар байна.

 Энэхүү ажлын хүрээнд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны эхний шатыг 2021 онд хэрэгжүүлсэн юм.

 Тэгвэл мөрөөдлийг биелүүлэх хадгаламжийн урамшуулалт аяны хоёрдугаар шат буюу “Мөрөөдлөө хадгалъя - 2” аяныг Төрийн банк дахин зарлаад байна. Тус аян нь  2022 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Монгол улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээр явагдах юм.

 Төрийн банканд 3 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох боломжтой.

 Хадгаламжийн аянд оролцож буй харилцагчид Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad зэрэг супер урамшууллын эзэн болохоос гадна 14 хоног тутамд Монгол орноор аялах, 1,0 сая төгрөгийн хадгаламж, ухаалаг цаг, bluetooth чихэвч, худалдан авалт, карт нээлгэх, даатгалын эрх зэрэг онцгой урамшууллын эзэн болох боломжтой юм.

 Онцгой урамшууллын эзнийг 14 хоног тутамд Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд харин супер шагналын эздийг 2022 оны 6-р сарын эхний долоо хоногт тодруулна.

 Эрхэм Таныг Төрийн банкны хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт хамрагдаж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулахын зэрэгцээ Турк улсад хосоороо аялах урамшуулалт аянд оролцохыг урьж байна.

 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай