ОХУ 36 улсын агаарын тээврийн компаниудын нислэгт хязгаарлалт хийв

ОХУ шинэ багц хориг арга хэмжээний хүрээнд агаарын хилээ хаасан улс орнуудын агаарын тээврийн компаниудад агаарын орон зайгаа ашиглахыг хоригложээ.

"Олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу ОХУ-ын агаарын тээврийн компаниудын нислэг үйлддэг эсвэл ОХУ-д бүртгэлтэй иргэний агаарын хөлгүүдийн нислэгийг Европын орнууд хориглосны хариуд 36 улсын агаарын тээврийн компаниудын нислэгт хязгаарлалт хийв" гэж "Росавиация" буюу тус улсын Иргэний агаарын тээврийн байгууллагын хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

Оросын хязгаарлалтад Австри, Албани, Ангилья, Бельги, Болгар, Британийн Виржинийн арлууд, Их Британи, Унгар, Герман, Гибралтар, Грек, Дани (+ Гренланд, Фарерын арлууд, Нутаг дэвсгэрийн тэнгис), Жерси, Ирланд, Исланд, Испани, Итали, Канад, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Исланд, Испани, Итали, Канад, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Румын, Словак, Словени, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони улсууд өртжээ.

Онцгой тохиолдолд “Росавиация” эсвэл ОХУ-ын Гадаад хэргийн яам эдгээр улсаас нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг олгож болох аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)