Д.Медведев: Хүн төрөлхтний түүхэн дэх эдийн засгийн дайнууд бодит дайн болж хувирч байсныг битгий мартаарай
- 2022-03-02
- Дэлхий
- 4
Барууны орнууд ОХУ-д үзүүлэх дарамт шахалтаа улам нэмэгдүүлж байна. Францын Сангийн сайд Бруно Ле Мер өчигдөр “ОХУ-д тавьж байгаа санхүүгийн хориг дөнгөж эхлэл. Санхүүгийн жинхэнэ дайн урд хүлээж байна” хэмээн мэдэгдсэн юм. Түүний мэдэгдэлд ОХУ-ын ҮАБЗ-ийн орлогч дарга Дмитрий Медведев хариу өгчээ.
Тэрээр “Францын хэн нэг сайд манайд санхүүгийн дайн зарлана гэж хэлжээ. Үгээ бодож дуугараарай, ноёд оо. Хүн төрөлхтний түүхэн дэх эдийн засгийн дайнууд ихэнхдээ бодит дайн болж хувирч байсныг битгий мартаарай” хэмээн твиттер хуудастаа бичжээ.
Today, some French minister has said that they declared an economic war on Russia. Watch your tongue, gentlemen! And don’t forget that in human history, economic wars quite often turned into real ones
— Dmitry Medvedev (@MedvedevRussiaE) March 1, 2022
Сэтгэгдэл (4)
(59.153.114.38)
Өөрөө Путингийн утсан хүүхэлдэй дөрвөн жил хийгээ бэздээ
(59.153.114.38)
Энэ мэтийн хаа газрын хогийн дарангуйлагчдыг Монголд дэмжиж байх юм аа
(103.57.92.26)
ямар ч зүйлд бодит байдлаар хандахгүй бол сэтгэл хөөрлөөр болох уу даа
(103.212.117.24)
Өөрсдыгөө дэлхийн босс гэж боддыммуу новшнууд чин сав л хийвэл дайн хийнэ гээд
Хоосон байна
Хоосон байна