Д.Баярхүү: Украинтай Орос дайтвал?!
- 2022-03-04
- Нийтлэл
- 5
Дайн эхлэхээс хэдэн сарын өмнөх дүр зураг. Энэ тухай номдоо тусад нь дэд бүлэг болгон оруулснаасаа дор буулгав.
Орос-Украин хоёр иймдээ тултал дайсагнасан нь 1991 онд СССР задарч, ОХУ үүссэнээс хойшхи 30 жилд Оросоос хөрш улсуудтай тогтоосон харилцааны хамгийн хурц, эмзэг, түгшүүртэй түүхэн жишээ сургамж болон үлдэх биз ээ. Орос-Украины харилцааны түүхэнд ямар ч гэсэн хараар арилшгүй мөр мөнхрөн үлдлээ. Бас Украины нэн шинэ түүх, «Оросын ертөнц»-өөс салсан (арай үүрд биш байгаа!) цоо шинэ түүх, Украины геополитикийн шинэ үе шатны эхлэл, Оросын өөрийнх нь геополитик ч шинэ үе шатанд шилжсэн түүх гээд юм юм давхацна.
Дорнод Украинд зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн 2014 оноос хойш тус улс армиа эрс шинэчилж, цэргийнхээ байлдааны бэлтгэлийг сайжруулсан тухай цэргийн шинжээчид элдэв баримт түшин ярих аж. Оросын зүгээс урт удаан хугацааны атак хийсэн тохиолдолд мэдээж сөрөн зогсож чадахгүй ч шал өмнөө дайсантай Орос тулах болжээ. Орос ба Украины цэргийн харьцааг гаргасан судалгаа Стокгольмын олон улсын энх тайвны асуудал судлах институт хийжээ. 2019 онд Украин нь цэргийн зардалдаа 5.2 тэрбум доллар, харин Орос нь 65 тэрбум доллар зарцуулжээ. Украин 255 000 цэргийн албан хаагчдтай, бэлтгэл хүчин нь 900 000 бол Орост энэ тоо 1 сая, 2 сая гэсэн харьцаатай. Орос нь танкийн тоогоор дэлхийд хошуучилдаг, нийт 13 000 танктай, тэгвэл 2430 бий. Харин Орос цөмийн зэвсэгтэй, харин Украин нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа Орос, Их Британи, АНУ-аар баталгаажуулсны шанд 1994 онд цөмийн зэвсгээсээ татгалзсан. 2014 онд Орос энэ үүрэг амлалтаа зөрчсөн тул АНУ Украиныг дэмжиж, хоёр талын шугамаар, мөн НАТО-гийн хүрээнд цэргийн дэмжлэг үзүүлж буй. 2018 оноос АНУ танк эсэргүүцэх Javelin пуужин нийлүүлж эхэлсэн ба 2020 оноос Украины дорнод хил дээр зэвсэглэлд орсон. Пуужин эсэргүүцэх Patriot комплекс нийлүүлэх гэж байна гэхчлэн баримт хөвөрнө. Энэ тухай азная.
2014 онooc хойш АНУ Украиныг эргэлтгүй дэмжиж буй. Д.Трамп тэр дэмжлэгийг Германд үүрүүлэх амлалттай ирсэн ч эргээд Украиныхаа талд тууштай зогссон. Украиныг Оростой ганцааранг нь үлдээхгүй гэсэн баталгааг одоо Ж.Байден Зеленскийд шууд өгөөд байна. Хэрэв Оросын зүгээс түрэмгийллээ шатлан өргөжүүлбэл америкийн тусламж дагаад өсөх тухайд ам өчгөө өгсөн болж таарлаа. Javelin хэмээх пуужингийн цогцолбороо Украинд өгөх нь нэг ёсны Орост өгч буй сануулга хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Д.Кулеба ярьсан ба түүний яриагаар «Украиныг шинэчлэх төлөвлөгөө» гэдгээ Владимир Зеленский Вашингтонд айлчлахдаа танилцуулжээ. Тус улсын хэтийн үндсэн зорилго ба даалгавар түүнд нь тусчээ. Нийт 277 тэрбум долларын өртөг бүхий 80 гаруй төсөл салбар бүрээр хэрэгжих аж. Хэт том тоо харагдаж байвч ямар нэгэн сэжүүр байснаас үүдэн Гадаад хэргийн сайд нь хариуцлагатай амаар тэгж дуугарсан байх.
Javelin пуужин, Patriot комплексын наймаа цааш өрнөсөөр Оростой гэнэт байлдвал хүчний харьцаа, хүч нөөц хэр вэ гэдэг дээрээ тулсан маш ноцтой асуудал болжээ.
Орос нь ч өмнөд хөрштэйгээ байлдвал яах вэ гэсэн тооцоо судалгаанд тархиа гашилгаж байна. Донбасс дахь фронтын шугамын дагуухи украины цэргийн цохилтын хүчийг оросын цэргийн эксперт Алексей Леонков ноцтой үнэлжээ. АНУ, НАТО-гийн удирдлагын дор Украины зэвсэгт хүчин маш сүрхий бэлтгэл хийж байгаа ба украины армийн 4 бригдад Вашингтоноос 250 сая доллар төсөвлөжээ.
Хамгийн орчин үеийн зэвсэг, зэвсгийн системээр зэвсэглэж, галын хүч, онилсон цохилт өгөх боломж, нисэгчгүй онгоц гээд иж бүрэн зэвсэглэсэн хэмээн Леонков ярьжээ. Леонковын тооцоолсноор дайн дэгдэх хамгийн тааламжтай газар нутаг нь Донбасс болох ба Нагорно-Карабахтай харьцуулбал нам дор газар, тэгш тал, тиймээс Донецк, Луганск мужид хүч хуримтлуулан бөөн хүчээр давшилт хийх бололцоотой. Карабахт 44 өдөр байлдсан бол мөн Донбасст 44 өдөр байлдаан үргэлжилнэ. Украин нь 2021 оны хавар гэхэд 48-64 мянган хүн татаж аваачсан, хүнд зэвсгээр (152 мм калибрын их буу, 120 мм калибрын миномет гэх мэт) зэвсэглэсэн, НАТО агаарын дайн хийхэд нь Украиныг тал бүрээр өөгшүүлэн дэмжихэд бэлэн буй, Донецкт нь 7 бригад, Луганскт нь мөн 7 бригад байрлуулсан, тэгэх тусмаа 12-16 бригадаа НАТО-гийн загвар стандартаар бүрдүүлсэн, нэг бригад нь 4000 цэрэгтэй, төмөр замаар цэрэг техник тасралтгүй тийш нь зөөсөн хэмээн цэргийн шинжээч Леонков яриад ер нь л хэрэв тэнд дайн дэгдэх аваас амаргүй дайсантайгаа Орос учрах болно, урьдын ахан дүүсийн Украин биш болж хувирсан гэжээ.
Донбасст Украин дайнд бэлтгээд байдаг, Орос хариуд нь ямар арга хэмжээ авах вэ гэдэгт цэргийн талаас нь дээр ганц нэг баримт дурдсан. Киевийнхэн өдөөн хатгалга хийхээс нь өмнө гэсэн шиг хэрэв украины арми давшилтад ороо л бол ДНР, ЛНР гэх тоглоомын улсуудынх нь хэдэн зуун мянган иргэн ОХУ-ын иргэний паспорт авчихсан байхаар ажиллаж байна. ОХУ-ын иргэдийг хамгаалах нэрээр томхон хэмжээний цэргийн ажиллагаа явуулдаг туршлага 2008 онд Гүржтэй дайтахдаа хуримтлуулсан. Тэр аргаа хэрэглэнэ. Урьдчилаад албажуулах үйл явцын хүрээнд 2021 оны намар ОХУ-ын Төрийн Думын сонгууль Донецк, Луганскийн Ардын БНУ-уудад амжилттай зохион байгууллаа. Донецк, Луганскийн иргэд ОХУ-ын Холбооны Хуралд төлөөлөлтэй болж авлаа.
Ер нь Оросын хувьд айж бэргэх юм алга. Украины эсрэг дайнд Орос тал бүрээр бэлтгэж байна. Төрийн Думын Олон улсын хэрэг эрхлэх хорооны дарга Леонид Слуцкийн ам алдсанаар Украины төрийн тусгаар тогтнолыг, төрт-улсыг нь төгсгөл болгох тийм дайнд Орос бэлтгэж байх аж. Хэрэв Донбасст дайн дэгдээвэл тус улс төгсгөл болно хэмээн ТВ-ийн «Соловьев Live» сувгаар ярьсныг youtube-д тавьжээ. Украин дайн дэгдээвэл Орос зүгээр орхихгүй, харин тэр дайн нь украины төрт-улсыг мөхөөнө! –мөн айхтар заналхийлжээ. Яг ийм заналхийллээр өмнөхөн нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Дмитрий Козак бас хэлж сануулсан. Хэрэгтэй гэж үзвэл Донбассын оршин суугчдыг Орос хамгаалахыг үгүйсгэхгүй ээ гэж.
Одоогоор ОХУ Донбассыг өөртөө анекс хийх тухай яригдаагүй ч тэр тухай Луганскаас эхний дохио сануулга цухалзжээ. Цаг нь ирэхээр тэртэй тэргүй Донбасс Орост нэгдэж орно хэмээн ЛНР-ийн Төрийн тэргүүн Леонид Пасечник айлджээ. Бид зөв замаар урагшилж явна, цаг нь ирэхээр Донбасс аугаа их Оросын нэг хэсэг болно гэдэгт надад эргэлзээ алга, биднийг аугаа их ирээдүй хүлээж байгаа нь мэдээж. Бүс нутгийн хувьд амин чухал хүмүүнлэгийн тусламж Донбасст Орос тогтмол үзүүлж байна, Донбассын эдийн засгийг нь дэмжиж байна. Одоо ч гэсэн Украины оршин суугчдын ихэнхи нь Оросын ертөнцийн хэсэг байгаа шүү дээ, харин АНУ болон Өрнөдийн бусад орнуудын дэмждэг украины неофашизм бол улс орныхоо иргэдийн цөөнхийн дэмжлэг хүлээдэг–Пасечникийн үгс.
Өөрийгөө зарласан ДНР гэх улсын эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгчид хандаж өргөн барих захидалдаа гурван хувилбар боловсруулжээ. Тусгаар тогтносон гээд зарлаад байдаг улсуудаас ялгаатай нь 1) ОХУ-ын бүрэлдэхүүнд шууд авахыг хүсэх; 2) цэргийн тусламж хүсэх; 3) ДНР улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлээд Найрамдлын тухай гэрээ байгуулах гэжээ. Ийм хүсэлт бүхий захидлыг ДНР-ийн ГХЯ бэлтгэж, захидалд ДНР-ийн Төрийн тэргүүн Денис Пушилин гарын үсгээ зуржээ. Украины зүгээс халдан довтлоод ороод ирвэл өөдөөс нь эсэргүүцэн тэмцэх дайнд бэлэн байгаа тухай ээлжит мэдэгдэлээ Пушилин хийдгээрээ хийсээр.
Явж явж Донбасст дэгдэх дайн нь Орос-НАТО-гийн цэргийн шууд мөргөлдөөн болж хувирах, харин Украин нь түүний талбар болж мэдэхийг Москва дахь Америк их сургуулийн захирал Эдуард Лозанский анхааруулсан нь нэн ноцтой юм. АНУ, НАТО оролцсон тэр дайны үр дагавар төсөөлшгүй, гарз хохирол ч хэтэрнэ. Украин өөрөө «глобал сүйрлийг өдөөсөн газар» болно гэсэн байх аж.
Хэрэв Украин ба Донбасст Орос цохилт өгвөл АНУ Орост цохилт өгөхөөр заналхийлсэн тухай мэдээ мэр сэр цухалздаг. Хоёр тохиолдолд тэгнэ. ДНР ба ЛНР-ийн талд Орос орж байлдсан тохиолдолд, мөн Крымд украины эсрэг Оросын байнгын арми дайтсан тохиолдолд Америкаас Оросын нутаг дэвсгэрт цохилт өгнө гэнэ.
Сергей Марков гэх орос эрдэмтэн бүр ноцтой сценар зохиож ярьсан байгаа юм. Улс төрийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал тэрээр Донбасс дахь мөргөлдөөнөөс үүдээд украины нутаг дэвсгэрт Орос, НАТО-гийн хооронд дайн дэгдэнэ, эхлээд дайн украины сценараар эхлэнэ, дараа нь бүр ноцтой болж америк сценараар шат ахина, ЛНР ба ДНР-ийн армиуд бутцохигдоно, туркийн нисэгчгүй хөлгүүд байлдаанд олноороо хэрэглэгдэнэ. Орос цэргээ Донбасст оруулна. Украины бүлэглэлийг Крымын нутагт ба Белгород мужид бүслэн авна. Агаарт Орос давамгайлахыг зогсоохын тулд АНУ Украины агаарын орон зайнд онгоц нисгэхгүй хэмээн зарлана, тэгээд Оросын онгоцуудыг сөнөөж эхэлнэ. Цаашаа жинхэнэ байлдаан ОХУ ба НАТО-гийн хооронд өрнөнө гэжээ.
Дайны тухай элдэв таамгаас илүүтэй яг одоо Оросыг дайны ямар байдалд оруулчихаад байгаа тухай ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн Алексей Пушков яг хариулсан байдаг юм. Ер нь Пушковын ярьдаг хэлдэг, хөтөлдөг ТВ-ийн нэвтрүүлэгт тэр тухай айхтар дүн шинжилгээ байнга цухалдаг. АНУ Оросын талаар ямар бодлого явуулаад байна гэдэгт «урт удаан хугацааны бүслэлт» хэмээн хариулсныг яг оносон хариулт хэмээн үзэж болохоор юм. Одоо Вашингтоны хувьд гурван боломж харагдаж байна. 2018 онд Конгресст оруулсан DASKA гэх хуулиар «тамын санкц» тавих; Украиныг Донбасст шинэ дайн руу түлхэх; эцэст нь Оросын хил дээр НАТО-гийн цэргийг бөөгнөрүүлэх, ялангуяа Польшид гэжээ.
Явж явж Донбасс дахь мөргөлдөөний гол түлхүүр хэний гарт байдаг, тэр нөхөр ганцхан минутын дотор орвонгоор нь эргүүлэх асар их эрх мэдэлтэй, тэр бол В.Путин өөрөө юм гэдгийг Украины албаны хүмүүс шууд тэмдэглэдэг. “Хэрэв Оросын удирдлага энх тайвныг хүсч тохиролцож чадвал Донбассын энх тайван гэдэг хоёр талын л үйл явц шүү дээ. Хэрэв Орос үүнийг хүсэхгүй бол дайн үргэлжилж таарна. Донбасс дахь дайныг Путин ганц утасдаад л зогсоочих бүрэн боломжтой. Хэрэв тэгэхгүй бол бид хичнээн ч хичээгээд байлдааны ажиллагаа ямар нэгэн хэлбэрээр үргэлжлэх болно” хэмээн гурван талт хэлэлцээн дэх Украины төлөөлөгчдийн тэргүүн Алексей Арестович мэдэгджээ...
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл (5)
Зочин (66.181.182.19)
Баярхүү гэж мал энэ асуудлаар худлаа хоосон цэцэрхснээс цаашгүй. "Муу эр дайнд хөөрнө" гэгчээр манай барууныг шүтэгсэд РУСОФОБИЧ болж далжганах нь инээдтэй, цаг хугацаа Та нарыг шүүнээ гайгүй
Иргэн (66.181.182.19)
АНУ, ЕХ энэхүү цэргийн ажиллагааг аль болох сунжруулахыг хичээж байна. Украйныг цэрэг, зэвсгээр хангах ажиллагааг ил далд хэлбэрээр хэрэгжүүлэх мөртөө, өнгөн дээрээ Хэлэлцээр, дипломат аргаар шийдэх ёстой хэмээн худлаа хашгирч байгаа тэдний үнэн дүр төрхийг илчилнэ, угаасаа л хөгийн шаарнууд л даа
Зочин (66.181.182.19)
Дэлхийг ганцаараа жанжлах АНУ-ын номлолын л үр дагавар. АНУ-ын заавраар хийсэн төрийн эргэлт нь дотооддоо иргэний дайн эхлүүлж, сүүлдээ АНУ-ын цэргийн бааз болоод ирэхээл оросууд элэг нэгтнээ нацистуудын дарангуйллаас чөлөөөх, Улсынхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор цэргийн ажиллагаа явуулж байгаа нь зөв ш дээ. асуудлыг хэлэлцээрийн аргаар шийдэх ОХУ-ын хүчин чармайлтыг АНУ, Украйн огт хэрэгсээгүй нь ийм байдалд хүргэсэн. Бүх хариуцлагыг АНУ, Украйны нацистууд хүлээх ёстой
Зочин (66.181.182.19)
Юу бичээд байгаа тэнэг вэ. Украйнд 8 жилийн өмнө АНУ-ын шууд удирдлагаар "Майдан" хэмээх төрийн эргэлт зохион байгуулсан бөгөөд үнэндээ яг энэ үеэс Украйн өөрөө ДАЙН эхлүүлсэн юм. Энэ дайнд 60 000 энгийн иргэн амиа алдаж, 44 тосгон сүйрсэн. Орос иргэд эх хэлээрээ ярих, сурах, төрийн хэрэгт хэрэглэхийг хориглож, нацист-бандеруудын түрэмгийлэл хэрээс хэтэрсэн. Украйныг АНУ, НАТО-ийн цэрэг-цөмийн зэвсгийн бааз болох төлөвлөгөө тодорхой болмогц ОХУ цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн. Цэргийн ажиллагаа зөв биш ч буруутгах аргагүй.
Иргэн (64.119.24.32)
Энэ баярхүү профессор цолгүй юм. Профессор цолыг 20 жилээс дээш багшилсан хүнд өгдөг. Энэ америкийн нохой нэг л жил багшилсан байх. Мөн Ардын нам засгийн эрхэнд гарснаас хойш муу америкийн нохой өөрийгөө Үнэн сонинд их гаргах болжээ.
Хоосон байна
Хоосон байна