Улсаа тоносон дээрэмчдийн эсрэг тэмцдэггүй оюутнууд ус цацсан нэгнээ сургуулиас нь хөөлгөхийн тулд 15000-уулаа тэмцэж байна

МУИС-ийн оюутан Б.Ариунзаяа өнгөрсөн долоо хоногт нийгмийн гол дүр байлаа. Түүний талаар амтай болгон дуугарав. Улсаа тонон дээрэмдсэн гишүүд, улс орны валютын нөөцийн шавхагдал... энэ тэр бол анхаарах сэдэв биш бололтой. Энд өмөөрөл байхгүй, зүгээр л монголчуудын, Монголын залуу үеийн хандлага, эрдэмтэн багш нарын эмгэнэлтэй дүр зураг, нийгмийг буруу тийш нь залж чадаж байгаа хүчний байгууллагын нүүр царай, энэ хэвээрээ бол үнэн шударга нийгмийн тухай яриад ч хэрэггүй юм.

Нийгмийн хамгийн мэдрэмжтэй масс бол аль ч улс оронд оюутнууд байдаг юм. Нийгмийн шинжтэй хувьсал өөрчлөлт бүрийн түрүүнд оюутнууд явдаг болохоор тэдэн рүү их анхаардаг. Энэ бол дэлхийн практик. Монгол Улсын эрх ашиг зөрчигдсөн өчнөөн буруу үйл явдал болж байна. Тэгвэл тэр бүгдэд ёстой ямар ч цочоогүй Монголын 100 мянга гаруй оюутан бий. Тэгсэн сая нэгнийхээ мууг үзэх үйлдэл дээр ямар айхавтар нэгдэж, хэдэн арван мянгаараа гарын үсэг зурна вэ. Бүр тэмцэж босох шинжтэй байна шүү.

Монголын оюутнууд ийм өчүүхэн байгаагүй юм. 1989 оны жагсаал цуглаан, ерэн оны ардчилсан хувьсгал Монголын оюутнуудын нуруун дээр хийгдсэнийг түүх гэрчилнэ. Сүүлд М.Энхсайханы Засгийн газрын үеийн сургалтын төлбөр, байрын үнийн дийлдэшгүй хөөрөгдлийн эсрэг Монголын оюутнууд бас их цочиж боссон. Тэр бол 1997 оны намар байлаа. Тэрхүү оюутны жагсаал тэмцлийн түүчээнд өнөөдөр Төрийн ордонд, Засгийн газар, Гадаадын элчин, томоохон компаниудын гол хүмүүс болчихсон байгаа нөхдүүд голлох үүрэгтэй оюутнууд байсныг санах хүн цөөн болжээ. Өнөөдрийн Ерөнхий сайд, Их хурлын гишүүдээс цөөнгүй нь “Би нээрэн 1997 онд оюутны жагсаалыг зохион байгуулж байсан юм шүү” гэж хэлнэ. Үүнийг дурдсаны учир нь тэрнээс хойших 25 жилд Монголын оюутнуудын нийгмийн хариуцлага, мэдрэмж, идэвхтэй байх шинж чанар алга болсон. Зөвхөн амин хувийн эрх ашигтай, хэн нэгнээ доош нь хийх бүлэглэл дээр нэгдвэл нэгддэг, эс бөгөөс сошиал орчинд нэгнээ зүхэхээс өөр юмгүй масс болсон нь өнөөдрийн Б.Ариунзаяа дээр тод харагдлаа.

МУИС-ийн хуулийн төгсөх ангийн оюутан Б.Ариунзаяа кофе шопт сууж байхдаа үеийнхнээсээ доромжилсон хандлага авсны хариуг нь бид харлаа, жигшлээ. Тийм үйлдэл хийхэд бэлэн хэдэн мянган охид хөвгүүд энэ олон их дээд сургууль дээр хөшилдөж байна. Б.Ариунзаяаг зүхэж суугаа арван хүн тутмын наймынх нь эрх дураараа охид нь цагаа тулбал Б.Ариунзаяагаас ч дор үйлдэл хийхэд бэлэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зүхэж коммент бичихийнхээ өмнө миний охиныг кофе шопт хэн нэгэн бүлэг охид харц, хандлагаар өдөж, улмаар өмнө маань сөхөрч суу гэвэл охин маань тэсч, тэвчиж чадах болов уу гэж бодох ёстой. Миний хувьд лав их зантай, эрх шар охиноо өөрийг нь доромжилсон хэнийг ч өршөөхгүй гэдгийг гадарлаж байна. Та нар ч эргэлзэх хэрэггүйд ээ, үүлэн сүүдэр тусчих вий гэтэл эрхлүүлдэг охин үр чинь энэ дэлхий дээр бүгд миний өмнө сөгдөх ёстой гэсэн шүү юм бодож яваа шүү. Яагаад гэвэл яг тэгж өсгөж байгаа учраас. Гэхдээ доромжлол хандлагыг тэсээд гарах тэвчээр хатуужил суулгаж чадсан бол танд талархъя. Өнгөрөөх зүйлийг өнгөрөөж, тэвчих газраа тэвчиж чадна гэдэг бол хүний маш том чанар. Бүр гайхамшигтай чанар ч байж магадгүй.

Гэхдээ хариуг нь барьдаг хүн болгож өсгөсөн байлаа ч бид шаналах хэрэггүй. Яагаад гэвэл бидний үр хүүхэд, ач зээ нар нэн шинэ үеийнхэн. Бүтэн жарандаа дайн байлдаан, өлсгөлөн гуйранчлал, үгүйрэл хоосрол, өлсөх цангах, өвдөж зовох, доромжлол дээрэнгүйлэл үзээгүй ард түмний хойч үе, үр сад учраас тэд тийм байх эрхтэй. Дийлэнх нь тийм л үрс өнөөдөр энэ хотод мянга мянгаараа хөшилдөж байна шүү дээ. “Энэ ямар увайгүй охин бэ” гээд зүхэж суугаа эцэг эхчүүд ээ, та нарын “Миний хүүхэд арай ч ингэхгүй ээ” гэж өөрийгөө тайтгаруулах чинь зөв. Гэхдээ энэ нь зөвхөн та өөрийгөө хуурсан тайтгарал гэдгийг ойлго. Тэрнээс өнөөдрийн амьдралын бодит үнэн бол хэний маань ч хүүхэд ууж байгаа кофегоо доромжлолын өөдөөс юу ч бодохгүй цацна. Энэ үнэнтэй ил биш ч гэсэн дотроо эвлэр. Дээр нь нэмж хэлэхэд, ямар ч хэрэг тарьсан эрх охиноо та хэнээс ч, юунаас ч өмөөрөх нь 200 дахин үнэн. Ийм л учраас хүний үр хүүхдийн талаар битгий дуугар. Хэн чинь хүүхдээ хүмүүжүүлж чадаж байгаа юм. Хүмүүжил төлөвшлийг цаг хугацаа харуулахаас биш өөр юу ч батлахгүй. Хаана юу хийж явааг нь мэдэхгүй өдөр олон шүү дээ...

Энд үр хүүхдээ хамгаалах нэг л асуудал бий. Эрх дураараа өссөн шинэ үеийнхнийг ашиглах амархан цаг үе ирчихэж. Үр хүүхдийг чинь ашиглаж байгаа тэр хэсэг бүлгийнхний эсрэг харин тэмц, эцэг эхчүүд ээ. Нэгхэн өдрийн өмнө нь та бид эмэгтэй хүүхдийг захирч зандарч, утсыг нь цохиж байгаа цагдаагийн дэслэгчийг харааж, зүхэж байгаагүй бил үү. Тэгсэн яагаад маргааш нь өмөөрч байсан өнөө охиноо хэдэн мянгаараа зүхэж сууна вэ. Монголчууд бид ийм өчүүхэн болчихсон байна. Кофе асгаж байгаа тэр бичлэг надад лав олдохгүй. Танд лав кафены эзэн өгөхгүй. Хохирогч охин тийм бичлэг хийж нийтийн сүлжээнд тавиагүй гэдгээ мэдэгдсэн. Тэгээд тэр бичлэгийг хэн гэгч нь гэрлийн хурдаар олж, хүчтэйгээр нийгмийн сүлжээнд цацаж, оюутнууд хэдэн мянгаараа, гэнэн тэнэг монголчууд хэдэн зуун мянгаараа “Ариунзаяа, аавтайгаа хамт пүү, паа” болов. Бүр аавтай нь хамт шүү.

Энэ бүгдийн учрыг одоо хэлээд өгье. Түүний аав өмгөөлөгч Г.Батбаяр бол тухайн үеийн ЭЦГ-ын дарга, удирдлагуудын зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, С нэртэй охиныг сайдынхаа эсрэг өдөөн турхирч байгаа утасны нууц бичлэгийг Монголын нийгэмд анх цацсан хүн юм. Санах хүмүүс нь санаж байгаа биз. Ингэж Монголын хүчний байгууллагын тодорхой, нэр нөлөө бүхий удирдлагуудын хорхойтой араанд зуугдсан өмгөөлөгч Г.Батбаярын охин юм аа, наад Ариунзаяа чинь. Шаардлагатай гэвэл Г.Батбаярын задалсан тэрхүү цагдаагийн хурандаа нарын ярианы нууц бичлэгийг сошиалд гаргаж тавьж болно. Өнөөдөр тэрхүү хурандаа нарын зарим нь Монголын онцгой үүрэгтэй агентлагийн даргын албыг хүртэл хашиж яваа. Хөөрхий муу Г.Батбаяр тухайн үедээ хэт амбицтай, ичих эмээх багатай явсан үе нь учраас өмгөөлөх эрхээ тэгсхийгээд хасуулсан даа. Түүний өмгөөллийн эрхийг хассан тухайд цөөнгүй хүмүүс шударга үнэний төлөө түүнийг Өмгөөлөгчдийн холбооноос хассан гэж бодож яваа. Үнэндээ хүчний байгууллагын урт, далд, хар гарын үйлчлэл хэрэгжсэн явдал юм. Ийм нарийн схемийг, бүр системийг Монголын улс төрийн дор хаяж 20 жилийн түүхийг мэдэх, хэн нь хэн бэ гэдгийг багцаалах хэдхэн сэтгүүлч, тэгээд хууль хүчнийхэн л гадарлана. Ингэж л хүчний байгууллагынхантай нүүр тулсан, хорхойтой араанд нь зуугдсан аав, охин хоёрын хувь заяа нийгэмд нүд үзүүрлэгдэн байна даа.

Жаахан хэрсүү байцгаа монголчууд аа. Энэ үгийг мөн ч олон удаа бичиж байна. Өнөөдөр таны гар утаснаасаа харж байгаа хувь хүнтэй холбоотой мэдээлэл бүхэн зорилтот, зорилготой, нийгмийн сэтгэл зүйгээр тоглосон, өчүүхэн муу эрх ашгууд байдаг юм. Тэдний эрх ашгийн золиос, гол дүр нь болоход та ч, таны үр хүүхэд ч бэлэн байгаа тийм цөвүүн цаг үе. Та бидний төсөөлөхөд ч бэрх технологиуд гар утсаар чинь дамжин ирж байна, ирэхээр бэлтгэгдэж байна. Шулуухан хэлэхэд, тэр бүх муу технологийн учрыг олно гэвэл танд бэрх. Түүнээс сэргийлэх, өөрийгөө авч гарах арга бол бий. Юунд ч дагаж далдганах хэрэггүй. Явж явж өөрийгөө, өөрийнхөө үр хүүхдийн эсрэг үйлдэл болно. Бүр эцэстээ өөрийн гэсэн үнэт зүйлгүй ч болж мэднэ.

Эцэст нь хэлэхэд, аливаа улс орны, нийгмийн оюун санааны оргил нь Их дээд сургууль, эрдэмтэн багш нар, судлаачид, судалгааны хүрээлэнгүүд байдаг. МУИС-ийн багш, академич, хуулийн салбарын хүндэт хүн С.Нарангэрэл гуай Б.Ариунзаяагийн талаар ярихдаа “Энэ хүүхдийг сургуулиас хасах асуудалд Үндсэн хууль ямар ч хамаагүй” гэж ард түмний нүдэн дээр хэллээ. Хэлэх үг олдсонгүй. Хуульчдаас асууя, “Үндсэн хуульд хамаарахгүй иргэн гэж байдаг юм уу” гэж. Энэ асуултад “Нарангэрэл багшийн зөв, Үндсэн хуульд хамаатахгүй иргэн хүн Монголд байна. Тэдний нэг нь Ариунзаяа” гэж байгаа хүн бий бол тэднийг “Монголоос зайл” гэж хэлье. Шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, хэрэг бүртгэл ч гүйцэд хийгдээгүй, хүчний хэдэн хурандаагийн өс хонзонгийн золиос тэр оюутан охинд өнөөдөр хамгийн ойр, өмгөөлж хамгаалах хүмүүс бол найз нөхөд, сургуулийнх нь багш нар байсан байх. Гэвч түүний дотны хэдэн найз нь байдаг групптээ “Гутарч гундахгүй яваа шүү” гэдгээ илэрхийлэн хэдэн секундын бичлэг хийж оруулсан нь задрав. Найзууд нь нийгэмд цацаж хорлов. Бүтэн таван жил хууль эрх зүйн хичээл заасан багш нар нь түүнийг сургуулиас хөөж нийгэмд шившиглэв. Тэр охинд одоо хэн үлдэв, хурандаа нарын овоо хараанд муугаа үзэж яваа аав нь, төрүүлсэн эх хоёр нь л үлдсэн, монголчууд аа.

Гашуун үнэнийг хэлье, ийм хувь тавилан хэнийг, хэзээ ч хүлээж байхыг хэн ч мэдэхгүй. Б.Ариунзаяаг зүхэн шившиглэхэд хувь нэмрээ оруулж байгаа охин үртэй хүн бүрийг бурхан ивээг...

 

Б.Нямаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (18)

  • Enhzaya (202.126.89.218)

    2022-03-09

    Ene b nymaa gedeg hun nelee mung awsan ym baih daa

  • Batjoloo (66.181.176.163)

    2022-03-08

    Улсаа тоносон дээрэмчидтэй тэмцэж байгаатай адил гэж харж байна. Ялзарсан шүүх цагдаагийн хүүхэд гэхээрээ ёс суртахууны доголдол гаргаад зүгээр өнгрөөх хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юм уу? Ус кофе гоо ялгаж сур! Хэнээс юу сонсчхоод солиороод байгаа юм бэ? Танай пэйж ч гэсэн ялзарсан хэдэн цаасны төлөө нэр хүндээ шавартай хутгаж байгаа арчаагүй шаарууд. Оюутан залуучууд зөв хэнээс айж эмээлгүй шүүмжилж эхэлж байна энэ бол маш том алхам. Ирээдүйд залуус бусармаг зүйлсийг зоригтойгоор шүүмжлэх хэрэгтэй. Зөвхөн тэр өөрийгөө их юманд бодсон охиноос гадна маш олон хүн байгаа. Бүгдийг нь ил гаргаж шившиг болгох хэрэгтэй. Б.Нямаа гээд бичиж суугаа хүн та энэ нийгмийн шившиг, ичгүүр сонжуургүй хэдэн цаасны төлөө улс орон ах дүү эцэг эх хамаатан саднаа худалдахаар арчаагүй, сэтгүүл зүй мэдээлэл түгээх, үнэн зөвийг ялгах ухаангүй адгуус ажээ.

  • (103.57.94.113)

    2022-03-08

    Энэ бичээчий охинийн таних хүн бна уу

  • Мөнгө (103.57.94.113)

    2022-03-08

    Хэн гэдэг бичээч вэ

  • (64.119.20.117)

    2022-03-08

    Бусдын дээрээс юм асгаж, хууль үйлчилдэггүй гэж сайрхаж дээрэнгүйлж явдаг тэр хүмүүс улс орноо тонож нийгмийг бохирдуулж бас тийм хойч үе хүмүүжүүлэн байгааг эсэргүүцэх зөв.

  • Иргэн (64.119.24.32)

    2022-03-08

    Монгол эмэгтэйчүүд олон хүүхэд гаргадаг шалтгаан нь хүүхдүүд нь баян хүнтэй сууна гэж найддагт оршино. Тиймээс ийм зулбасагууд бүр багаасаа янхандаж эхлэх нь сонин биш байгаа юм. Ахимаг насны хүмүүс гадуур бөгжгүй яваад ч хэрэггүй учир нь хүний хоосон хуруу хараад эдгээр янхнууд хуйлраад дагадаг юм.

  • (88.116.92.142)

    2022-03-08

    Муу хөлсний бичээч чиний охины толгой дээр кофе асгая

  • Иргэн (85.228.125.76)

    2022-03-08

    Шат шатандаа цэвэрлэ Бүүр сайн цэвэрлэ

  • Ddavaa (202.21.109.35)

    2022-03-08

    Tolgoi ni garaa zahirah yostoi bus uu?

  • (192.82.82.198)

    2022-03-08

    Үр үндсээр хөөн зайлуул

  • (192.82.76.239)

    2022-03-08

    жижиг зүйлийг сэвэхдээ сайн юм энэ улс орноо тонон дээрэмдсэн нөхдүүдийг бол тоохчгүй

  • Зочин (150.129.142.3)

    2022-03-08

    Ямар ухаантай мэдээлэл вэ гэхиймүү хаашайн.

  • Оюутан (66.181.177.150)

    2022-03-08

    ИЙМ ЭТГЭЭДИЙГ АНЫНХАН Л ӨМӨӨРӨХ БАЙХ. БАЯЧУУДЫН ХҮҮХДҮҮДИЙН ЭСЭН БУСЫН БУЛАЙ ЯВДЛААС ИЛ ГАРСАН НЬ Л ЭНЭ ХҮҮХЭН БАЙХ ШҮҮ

  • (68.147.129.123)

    2022-03-08

    ...Гоёлын хувцасаа өмсөөд үдэшлэг наадамд орж.гомдол баяраа хуваалцаад үерхэж нөхөрлөж явсан -үеийн оюутнууд хазайсан нэгнээ түшээд авдаг байсан бол одоогийн оюутнууд түлхээд зайлуулдаг болжээ.Харамсалтай...

  • Иргэн (202.9.40.245)

    2022-03-08

    Ганц кофе цацсан хэрэг биш шүү дээ, дараа дараагийн хийсэн увайгүй мэдэгдлүүд, өмгөөлөгчийн хэдэн дусал, олон удаагийн гаргасан зөрчил, дээр нь аавынх нь гаргасан үйлдлүүд-бичлэг, аав нь байхад хэргээс мултарч дөнгөнө, алдах юмгүй хүмүүсийн өөдөөс би юу ч хийх хэрэггүй байж гэх мэтээр ааваас нь болоод энэ охиныг ингэж байна гэсэн өмгөөлөгчийн заасан үйлдлүүд явж эхэлжээ. Хуульч хүний хамгийн гол шалгуур шударга энэрэнгүй байх ёстой юм. Ийм маягаар мэдээ бичиж өмгөөлөхгүй ээ Нямаа

  • Иргэн (192.82.75.136)

    2022-03-08

    Нямаа чи бол эргүү золиг байна.

  • Иргэн (192.82.75.136)

    2022-03-08

    Залуу үе өөрийн орчноо цэвэрлэж эхэлж байна гэдэг цаашдээ ЭХ ОРОН-ооч цэвэрлэх юм байна гэсэн итгэл төрж байна шүү .баярлалаа

  • (202.9.41.56)

    2022-03-08

    Оюутнууд сайн байна. Амжилт хүсье.