ОХУ-ын засгийн газар “найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалтыг гаргажээ

ОХУ-ын засгийн газар Даваа гарагт тус улстай “найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалтыг баталжээ.

Уг жагсаалтад багтсан улс орон, газар нутагт АНУ, Канад, Европын Холбооны улсууд, Их Британи (Жэрси, Ангилла, Бритиш Виржиний арлууд, Гибралтар багтсан), Украин, Монтенегро, Швейцар, Албани, Андорра, Исланд, Лихтенштейн, Монако, Норвеги, Сан Марино, Умард Македон, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Микронез, Шинэ Зеланд, Сингапур, Тайвань орж байна.

Эдгээр улсууд Оросын зэвсэгт хүчин Украинд “тусгай ажиллагаа” явуулж эхэлснээс хойш ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг зарласан, хоригт нэгдсэн гэдэг үндэслэлээр “найрсаг бус харилцаатай” орнуудын жагсаалтад багтсаныг Москвагийн эрх баригчид тайлбарлажээ.

Оросын иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд эдгээр орнуудад бүртгэлтэй зээлдэгчдэд өрөө рублиэр төлж барагдуулах түр журам хэрэгжиж эхлэх юм байна.

Даваа гарагт батлагдсан энэхүү түр журам нь сарын 10 сая рублиэс дээш хэмжээтэй төлбөрт үйлчлэх ажээ.

 

Эх сурвалж: ТАСС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (192.82.76.203)

    2022-03-15

    Орос сувгуудаар үнэн бодит мэдээ аваад байхад монголын сайтууд томрох дондоо хөтлөгдөн, өөрсдөд нь итгэж байна гэж бодоод байна.

  • ПУТИН ОРОСУУДАА АЛСААР Л (103.229.120.74)

    2022-03-08

    НУБ-ын оноодрийн мэдээгээр оросын 13000 цэрэг алагдаж 33000 цэрэг шархадсан гэж мэдээлж байна НУБ альч талд орохгуй оросууд турэмгийллээсээ болж бурмосон суйрч байгаа юм байнадаа