Rio Tinto: Оюу толгой төслийн үйл ажиллагаа тасалдахаас сэргийлж, ОХУ-тай харилцаагаа үргэлжлүүлнэ
- 2022-03-10
- Топ сэдэв
- 0
“Rio Tinto” компани “Оюутолгой” төслийн үйл ажиллагаа тасалдахаас сэргийлж, шаардлагатай түлш болон бусад бараа материалын нийлүүлэлтийг хэвийн явуулахын тулд ОХУ-тай тогтвортой харилцаагаа үргэлжлүүлэхийг зорьж байна.
""Rio Tinto” групп “Оюутолгой” төслийн түлшний хэрэглээг хангахаар өөр эх үүсвэр хайсан ч ОХУ-аас худалдан авалт хийхээ бүрэн зогсоох боломжтой гэж үзэхгүй байна" гэж “Rio Tinto”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд мэдэгдлээ. Мөн тэрбээр "Бодит байдалд Монгол Улс хүчирхэг хоёр хөрштэй учраас тэнцвэртэй, эрүүл харилцаагаа хадгалах нь бидний хувьд маш чухал" хэмээн онцлов.
Сэтгэгдэл (0)