"АНУ ба Европын Холбоонд хандана" гэнэ ээ

МоАХ-ны шинэ тэргүүн гэх Д.Монголхүү ОХУ-аас 20 сая ам.доллар оруулсан гэх Ерөнхийлөгч асан Баттулгын асуудлаар АНУ, ЕХ-нд хандана хэмээн мэдэгджээ. Хэзээ, яаж, хэрхэн, юуны тулд Баттулга ОХУ-аас 20 сая ам.доллар оруулсан юм бэ бүү мэд. Тийм юм болсон бол тухайн үед уг асуудлыг хууль, шүүхээр шийдвэрлүүлэхгүй ч яасан юм бэ. 

Энэ жүжгийн ард АН, МоАХ-ны удирдлагыг авах гэсэн, 30 жил тэдгээрийг зайдлан эрх мэдэл, албан тушаалд хүрч, хязгааргүй баяжихдаа улс орноосоо урван тэрсэлж, түүнийг цөлмөж дээрэмдэн, ард иргэдээ хошгируулан хуурч, ядуу зүдүүгийн туйлд хүргэсэн, алдсан албан тушаалаа бодоод унтаж амарч үл чадах хэдхэн нөхөд зогсож байгааг монгол түмэн тэртэй тэргүй мэдэж, гайхан шогширч байгаа шүү дээ. Жүжиг үнэхээр цар хүрээ, цадигаа алдаж, тэдгээр хүний мэдлэг боловсролын нэн дорой бас увайгүй байдлыг дээрх мэдэгдэл дахин батлав.

Эрх мэдлийн донтон ноёд оо!

 

Би та нарт мэргэжлийн дипломат, энэ албыг 40 шахам жил хашсан хүний хувьд хэлж байна. Та нарын энэ жонхуу хэрүүлийг АНУ ч Европын холбоо ч ер нь энэ дэлхийн хаана ч авч хэлэлцэхгүй. Тийм юм байдаггүй юм. АНУ, ЕХ гэдэг чинь юу ч чихэж болдог хогийн тантан биш.

 

Харин ч та нар ертөнцийн шившиг болж, хөх инээдийг нь хүргэнэ. Ялангуяа Өрнөдийн хувьд  /ардчилсан хүчин гэж ойлго/ Монголын тэнэглэлийг 30 жил харж өнөө залхаад тоохоо больсон шүү. Эргэн тойрноо хар. Хийрхэхээсээ өмнө юм унш судал! 

Миний хувьд МоАХ, МоАН -ыг үндэслэгчдийн нэг билээ. Тиймээс та нарын ичгүүртэй байдал, АН, МоАХ-г алж буйг хараад үзэн яддаг юм. Энэ чинь цаад утгаараа эх болсон эх орноо доройтуулж буй гэмт хэрэг шүү. Толгой чинь ажиллахгүй бол савраа тат?!

 

Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Т.Залаа-Уул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Сэкү (64.119.20.60)

    2022-03-15

    Эргүү юмнууд олон болжээ. Даргадаа өргөдөл гаргаж байгаа юм шиг амар юм бодхын.

  • Zochin (192.82.87.152)

    2022-03-15

    Cham shig nusiig hen tooh we dee zail guluguu